Сүүлийн 24 цагт 21-81 насны 19 хүн коронавирусийн хадвараар нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/22/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1719 тохиолдол шинээр нэмэгдэж, арван есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1553 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 964 нь Улаанбаатарт, 755 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 18841 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 9043, хүндэвтэр 7162, хүнд 2269,  нэн хүнд 367 хүн байна. Гэрийн хяналтад 52399 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 395 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 137 368 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 380 330 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine