Хятадыг ардчилсан ертөнцөд заналхийлж буй гол аюул гэжээ

АНУ-аас Хятадад суух элчин сайдад нэр дэвшигч Николас Бернс Хятадыг ардчилсан ертөнцөд заналхийлж буй гол аюул гэж нэрлээд Бээжингийн сул талыг ашиглахыг Цагаан ордонд уриалав.

Тэрээр Хятадыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хамгийн том аюул занал гэж онцлон тэмдэглэв. Тэр хэлэхдээ, Вашингтон Бээжинтэй харилцахдаа “хүчний байр сууринаас хандах ёстой” гэжээ. 

“Одоогоор Хятадад найз нөхөд цөөхөн, жинхэнэ холбоотон гэж бараг байхгүй. Бид олон улстай холбоотой байдаг бөгөөд энэ нь бидний давуу тал юм. Хятадтай холбоотой стратеги боловсруулахын тулд бид эдгээр орнуудтай эрчимтэй ажиллах ёстой” гэж Н.Бернс хэллээ. 

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадыг дарангуйлах оролдлого хийгээгүй гэж мэдэгдсэн. Блинкен нэмж хэлэхдээ “Хятад улс компаниа хувийн болон төрийн гэж ялгадаггүй тул АНУ түншүүддээ Бээжингийн санал болгож буй худалдаа, эдийн засгийн гэрээг шалгахыг хатуу санал болгож байна” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгэгдэл 2021-10-23 17:07:26
    Бусдийнхаа амьдралыг босголцох сэтгэлтэй харилцан бүгд өөдлөх хүсэлтэй байх үзэл баримтлалаар явж байгаа нь Хятад улсад өөрчлөлтийг авчирч буй гол арга нь
  • з 2021-10-22 20:53:36
    зөв хэлж хужаад хэзэээч 1 ч найз байхгүй хүн хогууд дэлхиид гай тарьсан лалрууд одоо болтол уучлалт гуйхгүйл байсаар баасны ялааа нууд
  • жирийн иргэн 2021-10-22 12:45:08
    Нийгэм судлаачид 40-50 жилийн дараа дэлхийд Хятад маркын социолизм ялна гэж үздэг болсон,Амеркын ардчилал мухардаж явцгүй болсон.Үүнд л тэд Хятадыг буруутгадаг....
  • жирийн иргэн 2021-10-22 12:39:35
    АНУ Хятадыг цэрэг, эдийн засгаар дийлхээ больсон.Үүний шалтгаан нь Нэгдсэн нэг засаглал буюу Коминист нам юм.Эдийн засгаа чөлөөт болгосон нь давуу тал юм.