ЭМЯ: 17 хүн нас барж, зөөвөрлөгдсөн тохиолдол 2 бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/23/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1733 тохиолдол шинээр нэмэгдэж, арван долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1570 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1086 нь Улаанбаатарт, 645 нь орон нутагт нэмэгдэж, зөөюөрлөгдсөн тохиолдол 2 бүртгэгплээ. Өнөөдрийн байдлаар 18384 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 351 хүн байна. Гэрийн хяналтад 51682 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 514 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 137 641 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 383 281 хүн хамрагджээ. 



May be an image of map and text
Бусдад түгээх
  • gplus