ЭМЯ: Улаанбаатарт 739, орон нутагт 492 тохиолдол нэмэгдэж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/26/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1231 тохиолдол шинээр нэмэгдэж, арван нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1604 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 739 нь Улаанбаатарт, 492 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 17806 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 365 хүн байна. Гэрийн хяналтад 44 875 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 743 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 138 243 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 389 411 хүн хамрагджээ. 


 
Бусдад түгээх
  • gplus