Эх орноо бодоогүй наймаачид, бизнесменүүд

Хил түр хаасныг далимдуулан “чоно борооноор” гэгчээр манай наймаачид барааны үнээ давартал нэмж өөрсөдтэйгээ адилхан амьдрах гэж ядаж яваа монголчуудаа хохироолоо. Зүгээр л сургаар үнээ нэмсэндээ ичих ч үгүй байгаа, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй эд цагаа тулбал эх орноо ч худалдахад бэлэн гэж  маргахад буруудахгүй биз ээ. 

Мэдээж энэ бүхний ард төрийн зохицуулалт гэдэг зүйлийг хийж чадахгүй байгаа Төр буруутай. Нөгөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага, мэргэжлийн хяналт энэ тэрүүд таг чиг. Бүгд зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль маягийн зүйл яриад дунд нь жирийн иргэд - өнөө л муу нэртэй эгэл жирийн төрийн албан хаагчид, эмч, багш, цагдаа, цэрэг гм төсвийнхөн, ажил орлоготой байгаа иргэд хүмүүс ч шулуулаад хохироод сууж байна. Амьдрал баян тул хүний, улс орны амьдралд ч янз бүрийн санамсаргүй хүндрэлүүд тохиож л байдаг. Манай наймаачид түрээс, татвартаа зовж буй талаар зөндөө юм яриад байдаг ч бусдыг бас бодох сэтгэлтэй байх нь хүний ёс л доо. Харамсалтай нь хилээ түр хааж ард түмнээ луйвардах боломж олгосон хятадуудад баярлаж суух шиг байна. Үнэ ханшаа огцом зориудаар хиймлээр нэмж ард түмнээ шулж, нийгэмд стресс үүсгэсэн наймаачдад торгууль шийтгэлээс эхлүүлэн төрийн төмөр нүүрийг бас үзүүлэх л ёстой. Гадны ийм жишээ, туршлагууд зөндөө бий.

     Наймаачид  баялаг бүтээдэггүй үндсэндээ дамын наймаа хийж амьдардаг. Зах зээл гэж эхлэснээс ганзагын наймаанд бүгд шахуу явсан монголчууд бид бараа бүтээгдэхүүнийг тээж ирэх, хил гаалиар оруулах, зарж борлуулах гэх мэт өдий төдий зовлон байдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн хугацаанд нийгэмд үүссэн үнийн хөөрөгдөл, гацаа хүндрэл бүхэнд наймаачид л хямраах ажлыг хийсээр ирсэнээ гадаад зах зээл, түлш шатахууны үнийн өсөлт рүү чихсээр ирсэн. 

Одоо төрийн зүгээс энэхүү түгээлт нийлүүлэлтийн сүлжээг эрүүл болгоход яаралтай арга хэмжээ авахгүй бол өнөө төрийг өөрийг нь унагах том эсэргүүцлийн хөдөлгөөн ч болж өрнөж мэдэх. Монголын ногоо, мах, сүү гэх мэт гол хүнсний нэрийн барааны үнэ ханш хөөрөгдлийг хэдхэн зальтай этгээдүүд барьж байхад төр өөрийн зохицуулалтын үүргээ огт биелүүлж чадахгүй байна.

Иргэн миний засгийн газар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөн барьсан  “ Эх орноо хөгжүүлэхэд нэмэрлэх 66 идеи санал”  дотор  Хот суурин газруудыг тойрсон хүлэмж, зоорийн аж ахуйг хөгжүүлэх санал байгаа. Хэдийгээр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар жижиг сажиг дэмжлэг санхүүжилт зээлийг иргэдэд олгодог ч бүхэл бүтэн хотын хэрэгцээг хангах хэмжээний тариалалт хийн ургац авах, хадгалах, нөөшлөх чадавхи суугаагүй байгаа нь энэхүү нарийн ногооны үнийн хөөрөгдлөөс харагдаж байна. 

Хүн бүрт ногоо тариалах газар тэр болгон олдохгүй, байгаа 0,7 га нь хүртээмжтэй биш тул өөр арга бодох хэрэгтэйг харуулж байна. Түүний нэг нь төр өөрийн зардлаар хот суурин газрыг тойрсон нэгдсэн усан хангамж, арчилгаа тордолгооны цогц систем бүхий өвлийн хүлэмж, зоориуд, хүнс,ногоо нөөшлөх цехүүд, түүнийг хэрэглэгчдэд хүргэх хангалт нийлүүлэлтийн систем бүхий төрийн өмчийн аж ахуйн тооцоотой нэгжүүдийг байгуулах нь үнэ ханш, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хямралаас иргэдээ хамгаалах, үнэ ханшийг тогтвортой, жолоодлоготой барьж байхад тустай арга гэж үзэж байна. 

Төрийн өмчит гэдгийн учир нь тэрхүү том хүлэмж зоориудыг төрийн хөрөнгө оруулалт, эсвэл ТХХТ-ийн  барих-ашиглах- дамжуулах /BOT/ хэлбэрээр барьж энэ чиглэлээр аж ахуйн эрхлэх иргэдэд түүрээслүүлэн ашгаа олох, хөл дээрээ бостол нь туслан дэмжих бизнесийн зөвлөгөө тусламж үзүүлсээр сүүлдээ төрийн оруулсан хөрөнгө оруулалтыг олгосон зээлээр, татвараар дамжуулан улсад ашиг оруулах мэргэшсэн аж ахуйн нэгж ажиллуулах замыг хэлж байгаа юм.  Тэрхүү хүлэмжид ургуулсан ногоог зарж борлуулах, зооринд хадгалах, нөөшлөх / консервлох/, худалдааны сүлжээдэд нийлүүлэх зэрэг ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлэхэд туслах нэгж байх нь гарцаагүй бөгөөд жирийн нэг, хэсэг иргэд ч өөрийн хөрөнгө оруулалтаар үүнийг хийхэд хүндрэлтэй тул төрийн, эсвэл томоохон, чадалтай хөрөнгө оруулагчийн тус дэм хэрэгтэй.

Цагаа тулахаар Монгол улс консервны лаз ч хийж чадахгүй улс шүү дээ. Лаз хийхийн тулд төмрийн хүдэр олборлон боловсруулж хайлш гарган түүнээ дахин боловсруулж консервны лаз хийх бүтэн цогц цикл үйлдвэрлэл явуулах ёстой. Олон жил баялгаа гадагш зөөсөн ч эх орондоо бүхэл цикл үйлдвэрлэл бий болгочих ухаантай, сэтгэлтэй бизнесменүүд ч олдсонгүй өнгөрсөн 30 жилд.

Миний санал болгож буй энэхүү төсөлд төр яаралтай анхаарлаа хандуулаасай хэмээн хүснэ. Магадгүй ЖДҮДСан энээ тэрээ байгууллагууд ийм чиглэлээр үйл явуулахыг хүсдэг иргэдийг нэгтгэн хоршоолуулж ард иргэдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлтийн асуудлыг цогцоор нь шийдэх ажлыг зохион байгуулж болох талтай. Хэрэв бодитой ажил болгож чаддаггүй төсөл нэрээр баахан мөнгө идэх луйварчдын гарт орвол Монгол улс хоол хүнсний хангамжийн асуудлаар харийн хараат болох замдаа орж тусгаар тогтнолоо алдах бизээ. 

Эх орныхоо түрхэн зуурын хүндрэл бэрхшээлийг ашиглан ард түмнээ шулдаг наймаачид та бүхний луйварт өртөхгүй болох цаг ирнэ ээ Наймаачид луйварчид аа.

Ts-mjl

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tedniig sain olj syyhed eg?... 2021-10-27 16:29:50
    yneheeriin Mongol naimaachin gedeg syydhan helehed luibarchid men?ted ediid ylas eh orniihoo emnees zeel abch gadaadad dotooddoo ch ikhe ertei tyyj yabaa ergyi ...
  • иргэн 2021-10-27 06:05:05
    Луйварчид, наймаачид аль хэдийн бүх авах юмаа аваад халаас сангаа түнтийлгээд үр хойчоороо идэх хөрөнгө зоорьтой болчихсон, шавхруу үлдэгдлийг нь долоогоод хоцр...
  • Санал 2021-10-26 15:05:59
    хот суурин газрыг тойрсон нэгдсэн усан хангамж, арчилгаа тордолгооны цогц систем бүхий өвлийн хүлэмж, зоориуд, хүнс,ногоо нөөшлөх цехүүд, түүнийг хэрэглэгчдэд х...
  • зочин 2021-10-26 09:54:43
    хатуу ч гэсэн үнэн юм бичиж дээ