Ерөнхийлөгч Унгар дахь "Монгол судлалын төв"-ийн нээлтэнд оролцлоо

Унгар улсад ажлын айлчлал хийж байгаа МУ-ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуульд зочилж “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Өтвэш Лорандын нэрэмжит эрдмийн их сургууль нь Унгарын хамгийн эртний, хамгийн том сургууль юм. Эстэргом хотын хамба лам Пазмань Петер тус их сургуулийг 1635 онд Надьсомбат хотноо үндэсэн байгуулжээ. Эрдмийн их уурхай болсон энэ сургуулийн Хууль зүй, Байгалийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Хэл шинжлэл, Мэдээлэл зүй, Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх, Эмчилгээний сурган хүмүүжүүлэх ухаан бага ангийн багш болон цэцэрлэгийн багшийн зэрэг факультеттэй,

Одоогийн байдлаар тус сургуульд 26000 орчим оюутан сурч байгаа бөгөөд жилд 7000 орчим оюутан 130 мэргэжлээр төгсч байна. Тус сургуулийн дорно дахины Ази судлалын төв ,70 жилийн өмнө Төв Азийн тэнхим нь 70 жилийн өмнө байгууллагдсан.

Өнөөдрийн байдлаар Монгол улстай холбоотой бүхий л салбарыг судлаж байна. МУ-ын ерөнхийлөгч тус төвийн үйл ажиллагаатай танилцах  үеэрээ тус сургуулийн эрдэмтэн судлаачдад монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж талархлаа илэрхийлэн, Алтан гадас одонгоор шагнаж урамшууллаа.  Мөн засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг 2 оюутанд олгосон бөгөөд монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор МУ-ын Засгийн газраас олгож байгаа 15 мянган еврогийн тусламжийг гардуулан өглөө. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.