Цэцэрлэгийн танхимын сургалтад 2-3 настнуудыг хамруулах эсэх асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж байна

УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 насны хүүхдийн өвчлөл 9,0-11,0 хувийг эзэлж байна. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа.

Багш, ажилтны “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 95 хувьтай байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байгаа юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.