Өнөөдрийн байдлаар манай улс эм, эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар манай улс эм, эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд цаашид хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй байлгах тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээллээ.

Цаашид тасалдаж болзошгүй хүнс болон 18 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн, 10 төрлийн эмнэлгийн хэрэгслийн тооцоо судалгаа гарсан учраас БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч, төмөр замаар татан авалт хийхээр болжээ. Нийт 300 вагон ачуулахаар захиалга өгснөөс одоогийн байдлаар дөрвөн вагон ачигдсан, Монгол руу ирж байгаа аж. Мөн ойрын хугацаанд Сөүл, Бээжин хотууд руу 4 онгоц нисгэх зэргээр 11 дүгээр сард нийт 200 тонн зүү, тариур, 56 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.