Д.Монголхүүг суллах шийдвэр гаргажээ

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлож прокурорын санал, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцлээ.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзээд Д.Монголхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Мөн хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Монголхүүгийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан цаашид үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй байх тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс /2021.11.03/ эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1. 3-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.