“ЭТТ Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны хуваарь гарчээ

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын “ЭТТ бонд”-ыг 3 транч буюу үе шаттайгаар гаргахаар Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд эхний хоёр транчийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжигдаж байгаа.

Тус бондын хөтөлбөрийн хүрээнд 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй нийт 142.5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй өрийн хэрэгслийн захиалгыг 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн 9:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.