“Талст маргад” компанийн тусгай зөвшөөрлийг сэргээвэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай харшина
Бүрэнхааны орд Хөвсгөлийн фосфоритын нөөц гэдгээрээ Монголд төдийгүй дэлхийд алдартай. Энэ орд Хөвсгөл айм­гийн Мөрөн хотоос 20-40 км-т, Хөвсгөл нуураас урагш 100 км-т байрладаг аж. Мөрөн, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Арбулаг, Сүмбэр сумын нутгийг дамнан орших Бүрэнхааны ордын нийт нөөц нь 193 сая тонн. Эдийн засгийн асар их үр өгөөжтэй ч болгоомжтой ашиглахгүй бол байгаль, экологид хор хөнөөлтэй байж болзошгүй Бүрэнхааны ордыг 2007 онд Стратегийн орд газрын жагсаалтад оруулсан байна.

Бүрэнхааныг 1987 оноос хойш ашиглахаар удаа дараа «оролдсон” ч дэлхийн цэнгэг уст нууруудаас хэмжээгээрээ эхний аравт ордог Хөвсгөл нуурыг бохирдуулах магадлал өндөр тул гар хүрэлгүй 2000 онтой золгосон. Харин Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилснээс хойш энэхүү ордод ажиллах хүсэлтэй компанийн тоо олон арваар тоологдох болжээ. Хамгийн гол нь нөөцийн хэмжээг социализмын үед тогтоосон ч хилийн заагийг нарийвчлан тодорхойлоогүй тул 2007 онд судалгааны баг ажиллаж эхэлсэн аж. Гэвч 2008 онд энэ ажил дуусаагүй байхад орд газар байрладаг Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Түнэл сумын нутагт нийт 291 тусгай зөвшөөрөл олгосон байжээ.

Хамгийн гол нь улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоож, стратегийн гэх жагсаалтад багтаасан ордод ажиллах тусгай зөвшөөрлийг тендер зарлан олгодог ч Бүрэнхаанд тийм асуудал гардаггүй аж. Тухайлбал ордын эзэн "Талст маргад" компани 2008 онд хайгуулын цөөнгүй лиценз эзэмшиж байсан бөгөөд эдгээрээс гурвыг нь олборлолтын лиценз болгуулжээ.  Тэгвэл энэхүү тусгай зөвшөөрлийг нь  шат шатны шүүхээс “Талстмаргад” компанийг Бүрэнхааны ордод хууль бусаар лиценз эзэмшсэнийг тогтоож, 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Дээд шүүхийн тогтоолоор тус компанийн Бүрэнхааны орд дахь ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицензийг цуцлах шийдвэр гаргасан юм.

Гэвч шат шатны шүүхээс тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргачихаад байхад тус компани “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” гэсэн үндэслэлээр дахин хянуулах хүсэлт гаргасныг Дээд шүүх өнгөрсөн зургадугаар сард хянан хэлэлцээд хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Энэ нь “Талстмаргад” компанид лицензээ эргүүлэн авах шинэ боломжийг нээсэн гэсэн үг юм. Иймээс Хөвсгөл аймаг дахь байгаль орчны төлөөх иргэний хөдөлгөөнийхөн Далай ээжээ хамгаалахын тулд тэмцэнэ гэдгээ илэрхийлж өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд хандсан юм.

Байгаль орчноо хамгаална гэдэг зөвхөн иргэний нийгэм, сэтгүүлчдийн асуудал биш. Фосфоритын орд бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбоотой асуудал.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хөвсгөл нуурын сав газарт Үндэсний цэцэрлэгт  хүрээлэн байгуулаад тусгай хамгаалалтад авна” гэсэн заалт байдаг. Иймээс Үндэсний  аюулгүй байдлын үзэл баримтлалтай харш зүйл болох гээд байгаа тул Монголын цэнгэг усны нөөцийг  хамгаалах үндэсний хэмжээний энэ том асуудлыг анхааралдаа авч хэргийг үнэн зөвөөр шийдээсэй гэж олон хүн хүсэж байна.

Б.Сансартуяа
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-20 07:26:20
    "байгаль хамгаалах" нэртэй энэ олон төрийн бус байгууллага байгаль хамгаалаад байна уу! хэн нэгний гар хөл болоод амьдрах, мөнгө олох хэрэгсэл богоод байна уу гэдгийг одоо шүүх цаг нь болсон шүү Яс юман дээрээ байгаль хамгаалагчид чинь хэдэн төрийн албан хаагчид, зарим малчид л байгаа юм шүү дээ. Тиймээс хүн бүр л байгалиа хамгаалж байж хамгаалагдана. Гэтэл БОНХЯ гэж УБ хотод суучихаад байгаль хамгаалдаггүй (нэрнээс нь хар) хэдэн хүн загнадаг хүмүүс байна. тиймээс БОХамгаалах яам болгоод хөдөө гаргах хэрэгтэй
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-20 06:46:44
    Hevshgelchuudee Ta buhen uneheer tiim l eh oronch yum boll hajuud ni baigaa hyatad ezentei litsenziin talaar yarij temtseech. HUnii gar hel bologsod.
    119.57.66.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2014-10-20 06:42:09
    Талстмаргад ххк, тэр Батбаяр шуналын туламуудыг манай нутгийнхан хилийнхээ дээсээр алхуулахгүй ээ. хэрэв алхвал дээд тэнгэр нь эрлэгт аваачинаа ... хохь чинь...оо Батбаяраа чи хөгшин хүн шүү, хөгшин хонины насгшй шүү гэдгээ мэд ..
    202.131.230.218
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-20 04:00:29
    Bi huvsguliinh Gehdee naad ord chin dalai eejees ih hol bdag yun us dalai bohirdoh yriad bgan be. Naad asuudliig mushgiad bga humuus chin denduu ilerhii neg tald uilchleed bagn bish uu tiim l yum bol zergeldee litsenz ezemshdeg gazar ruu n dairaach. Tiim asuudal bhgui l bga bolohoor Dalai eejiig min hamgaalah nereer kuivar shantaaj hiih huseltei l humuus bgad bn shuu dee
    202.180.216.211
    Мэдэгдсэн Хариулах
    • 202,180,216,211-д 2014-10-20 04:52:40
      Чи муу б а а с юугаа мэдхийн бэ. маргааш юу болхооч мэдэхгүй явж.
      202.179.20.198
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-20 03:37:00
    Цэнгэг усны том нөөц шүү, УС бидэнд хамгаас чухал. Ёстой буу барин тэмцэх асуудал энэ, Хөвсгөлчүүд тэмцэгч ард түмний үр сад билээ.
    112.72.13.194
    Мэдэгдсэн Хариулах