Төрийн ордонд төсгөгчдийн уулзалт болов
Төрийн ордонд орж үзэх нь  жирийн иргэдийн хувьд мөрөөдөл. Гэвч сүүлийн үед Төрийн ордонд рок попын дуучид тоглолт тавьж төрийн түшээдээ хөгжөөдөг болсон. Энгийн иргэд хаа ганц хурал цуглаанд оролцох үедээ Төрийн ордондоо орох хувь тохиовол хамаг байдгаараа гоёж гангалан шинэ дээлээ өмссөөр ирдэг. Эс бөгөөс үүдээрээ нэг ч гишгүүлэхгүй хувцсанд нь дүрэм тогтоон өнгө загвар зааж өгдөг. Гэхдээ гадаадын иргэдэд бол уг дүрэм нь үйлчлэхгүй. Нүцгэн шахуу хувцасласан, хурц тод өнгийн хувцас, жинсэн өмд пүүзтэй байсан ч шууд л оруулдаг. Энэ байдлыг иргэд ихээхэн шүүмжлэх болсон юм.

Гэвч энэ байдал давтагдсан хэвээр байна. Бүүр сүүлдээ төгсөгчдийн уулзалт  хүртэл Төрийн ордонд зохиогддог болжээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийн 20 жилийн ой болж өнгөрлөө. Энэ хүрээнд тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн уулзалт Төрийн ордны их танхимд зохион байгуулагдсан  байна. Эндээс үзэхэд Төрийн ордон гэдэг жирийн иргэдийн хувьд хаалттай ордон хэдий ч мөнгө төгрөгтэй хүний хувьд үргэлж нээлттэй байдаг бололтой.

Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2014-10-20 09:51:44
    төрийн ордон ороход хэзээ ямар мөнгө нэхэж байсан юм. Энэ сэтгүүлч гуай худлаа хэлэх шаардлага байсан юм байх да. нэг бол өрсөлдөгчийнх нь хар пиар байх даа
    49.0.191.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-20 05:12:30
    тэнэг тэнэг юм бичиж байхын оронд олигтойхон юм олж бичээчээ би бол жирийн л нэг оюутан би 2, 3-н удаа орж үзсэндэг. Би л лав мөнгөгүй дэг
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах