Загас шиг дуугүй, заан шиг номхон ардчилсан нам
АН,МАХН амралтын өдөр өөрсдийнх нь нэрлэснээр дунд болон урт хугацааны гэрээ байгуулав.Чоно борооноор гэгчээр АН-ынхны араар хийгдсэн энэ үйлдэл олны эгдүүцэл  хүргэснийг сошиал ертөнцөөр дүүрэн буруушаасан сэтгэгдлүүд гэрчилнэ. Дунд болон урт хугацаатай энэхүү тохиролцоо нь хуучин танил нүүр царайг дахин илчилж,сонор сэрэмжтэй байхыг ахин сануулж байгааг  анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Алсдаа харилцан хохиролцоо болох магадлалтай энэхүү тохиролцоо нь:

 1. АН, Ардчиллын нэр хүндийг унагасан үйлдэл болов
2. Улс төрчдийн хэн нь хэн бэ-г дахин харуулав
3. Шинэ сэтгэлгээ шинэ улс төрд хэн саад болж байгааг сануулав.
4. Монголын улс төрийн намууд яагаад хуучрал,хоцрогдлоосоо салж шинэчлэгдэж чаддаггүйг илчлэв.
Уул нь Алтанхуяг, МАХН-тай гэрээ байгуулав гэж ойлгох нь зөв. Учир нь МАХН-ынхан бага чуулганы шийдвэр гэж хэлэх үгтэй.

Харин Алтанхуяг ганцаараа дур мэдэн шийдэж дагуулж очих цөөн хэдэн хүндээ дуулгасан нь М.Зоригт зэрэг гишүүдийн жиргээнээс ойлгогдоно. 2020 он хүртэлх намынхаа хувь заяаны амин чухал  асуудлыг бусадтайгаа хэлэлцэж шийдвэрлэдэггүй намын дарга гэж бас байдаг юм байна. Хаа байна нөгөө АН-ын Удирдах зөвлөл,Үндэсний зөвлөлдөх хороо, ардчиллын үнэт зүйл болох олонхийн шийдвэр. Энэ удаад лав байсангүй. Барын зулзагыг бага дээр нь балмад явдлыг эхлэл дээр нь гэдэг. АН-ынхан даргынхаа ганцаарчилсан шийдвэрийг Удирдах зөвлөл ,Үндэсний зөвлөлдөх хороо гээд шат шатандаа авч хэлэлцэх байлгүй дээ.

Монголын намууд хэрэгтэй хэрэггүй ,урт богино настай янз бүрийн гэрээ байгуулж байсан. Гэхдээ арай ч  энэ удаагийнх шиг  ойрын сонирхолоос алс ирээдүйгээ балласан, хувийн эрх ашгаас хувьсгалаа худалдсан гэрээ байгуулж байсангүй. Амь тариа алсдаа алах дарь болох нь бий. Ойрын хувийн сонирхол нь энэ хоёр улсхан төрчийг нэгтгэсэн нь тодорхой...

Улс төрчдийн сайн нь ч  муу нь ч намуудад сургамж болно. Улс төрийн намын шинэчлэлийн хамгийн чухал нь дангаар дур мэдэгч, эрх мэдлийг өөртөө хэт төвлөрүүлэгч даргыг даруулгатай болгох асуудал юм гэдгийг өөрийн биеэр таниулж өгсөн Алтанхуягт баяр хүргэе. АН-ынхан Алтанхуягийн тэгтлээ их хоргодоод байгаа сайдынх нь суудлыг өгөөд намын даргынх нь албыг салгаж авах нь хамгийн зөв гарц. Энэ 4 жилийн гай гавьяаг өөрт нь бүрэн гүйцэд үүрүүлэхээр үлдээж, ирэх он жилүүдийг өөр хүмүүс хариуцах нь шударга ёсонд нийцнэ. 2012 оны сонгуулиар аль ч нам олонх болж чадаагүй учир хоёр муугийн хүч султайг нь  хамтрагчаа болгоё гэсэн Алтанхуягийн сонголтыг АН-нхан “ уучилсан”. Харин одоо ус үзээгүй байж хормой шууж АН хэзээ ч дангаараа ялахгүй гэсэн гутранги, хорлонт пиарыг нийгэмд тараасан түүний энэ үйлдлийг муучилна.

Н.Алтанхуяг /2012-2014/ уучилсан-муучилсан.Түүний улс төрийн намтарт ингэж бичигдэнэ.

Тодорхой бус тод бус, үнэн биш худал биш үг амнаасаа унагадаг Алтанхуягийн том ам АН-ыг том амлалтад унагав. Алтанхуяг бол төр биш өр/  Чингэс ,Самурай бонд/ АН-ыг 2020 он хүртэл төлөх өрөнд унагав. Алтанхуягийн тавьсан бас нэг өрийг АН-хан төлөх гэж үйлээ үзэх бололтой.

Шинэ урсгалд улам бүр шахагдан мухардах жамтай хуучин муугийн насыг уртасгах дэндүү хариуцлагагүй амлалтыг АН түмэн олны нүдэн дээр түүртэж зоволгүй өглөө. Улс төрийн цаг нь  зогссон, улс төрийн цаг ч үгүй хүмүүсийн салангид нэгдэл болсон МАХН шинэд маш халгаатай. Гэтэл жам ёсны дагуу ирэх шинэгүйгээр улс орон яаж оршин тогтнох билээ. Ард олон яаж жаргалтай тайван амьдрах билээ. Гэтэл энэхүү шинийн байр суурийг эзлэхээр улайран зүтгэгч МАХН-д тойрог бэлэглэж, төр барих эрх олгож байгаа нь АН хуучирсаны хамгийн том нотолгоо биш үү!

АН ардчиллын үнэт зүйлийг хадгалан хамгаалж авч явж чадах шинэ хүмүүс, шинэ хүчнийг гаргаж ирэх түүхэн үүрэгтэй. Энэ бол өөрсдийн авчирсан ардчилал эрх чөлөөний цаашдын хувь заяаг хамгаалж байна гэсэн үг.Үнэхээр ардчилагчид бол өөрсдийн үр хүүхдийг төрүүлэн гаргаж үйл хэргээ шилжүүлэн өгөх учиртай. Түүнээс бус цагаан морин жилээс хойш өөрсдийг нь улс төрийн тавцангаас арчихаар оролдож ирсэн хүний хүнтэй монголын төрийг хувааж эзэгнэх зорилго тавих учиргүй. Дуурайх дуртай ардчилсан улсуудад чинь ардчилагчид хэзээ ч  авлигачидтай хамтардаггүй. Бид олонхи болж чадаагүй юм чинь хэнтэй ч хамтарсан яахав гэж өөрсдийн үнэт зүйл, зарчмаа уландаа гишгэдэггүй. Ялвал ялсан шиг ялъя, ялагдвал ялагдсан шиг ялагдъя гээд дахин сонголтын өмнө  зоригтой зогсдог. Тэнд авлигачдын хоргодох сүүлчийн оромж болсон хуучин намтай  хэзээ ч хуйвалддаггүй. Тэд найдваргүй ардчилагчаар хэзээ ч намын дарга тавьдаггүй гэдгийг АН-ынхан мэддэггүй бололтой. АН-ынхан ардчилалд дутуу л суралцаж дээ.

Алтанхуяг, Энхбаяр хоёрын гарын үсэг ардчиллын хувь заяа монголд хэний гарт оров гэдгийн баталгаа болон зурагдлаа. Бурууг авчрах гарын үсэг нь адилхан,буртаг дундуур туучих хөлийн мөр нь ижилхэн гэж нэг үг байдаг санагдана. Байдаггүй бол байлгая.

Халгаатай хамтрагчтай болсон хирнээ мөч бүрий мөнхийн сэрэмжтэй байхаа умартаж дуугүй байсныхаа горыг АН амсаж эхэллээ. Хувьсгал хийсэн нам хувьсгалыг булангийн цаанаас сэм шагайн харж байгаад гүйж ирэгсдийн нүүрэн дээр ингэж доройтох гэж.

Алтан хараацайн жигүүр цуцсан ч агаар тэнгэртээ л амсхийнэ билээ. Ардчиллын алтан хараацайнууд хууртагдсан ч ардчиллыг ахин нэг аврах тавилантай биз ээ. МАН, МАХН хоёр ийм гэрээ байгуулсан бол хэн ч гайхахгүй. Хоёр байж байгаад нэг болчихсон гээд тэгж байгаа ч хэрэг биш Угаас хоёулаа нэг айлын чихрээ булаалдсан ихэр хүүхдүүд юм. Угаас хоёул ардчиллаас дэндүү хол юм. Анхнаасаа л тийм байсан.
 
                                                                                                             Д.Өрнөхбаяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaya 2014-12-17 04:26:34
    алтанхуяг хоёр их том өрөнд орууллаа. нэг нь ард түмэнийг мөнгөний өрөнд, нөгөө нь ардчилсан намыг, ардчилалыг дэмжигчидийг ардчилалын үнэт зүйлийн өрийн барьца...
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Д.Өрнөхбаярт 2014-10-20 07:09:50
    хэтэрхий нэг талыг баримтлан бичсэн байна. МАН болоод МАХН-д тэгтэлээ хатуурхах хэрэггүй шүү. Тэнд яг чам шиг сайн сайхан ирээдүйд итгэсэн, тэмүүлэлтэй МОНГОЛ хүүхдүүд гишүүнээр нь байдаг ба байх ч болно. Энэ утгаараа ардчилалын АЛТАН ХАРААЦАЙ-ууд тэнгэртээ амсхийдэг бол ардчилалаас өмнө эх орноо манж, хятадаас чөлөөлсөн эрэлхэг БҮРГЭДҮҮД тэнгэртээ л аж төрдөг юм даа. Дүүд санал болгон зөвлөхөд хэт улайрах нь харин хэний хэзээний юуны үзэл болдоо? сайн бодоорой. АМЖИЛТ
    202.180.216.226
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнэг 2014-10-20 06:45:45
    алтанхуяг хоёр их том өрөнд орууллаа. нэг нь ард түмэнийг мөнгөний өрөнд, нөгөө нь ардчилсан намыг, ардчилалыг дэмжигчидийг ардчилалын үнэт зүйлийн өрийн барьцаанд тавьчихлаа.
    203.194.113.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхболд 2014-10-20 05:40:05
    МАН-ын логог тавьсан байна
    150.129.140.99
    Мэдэгдсэн Хариулах
  • MAXH-n 2014-10-20 05:23:01
    logo n buruu bna.
    103.229.123.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus 2014-10-20 04:49:30
    ene AN-inhan iim uruvdmuur avir gargaj bgaa darginhaa tolgoig eleed suuhaar sonin sanagdaad bh yum daa.
    202.179.20.233
    Мэдэгдсэн Хариулах
    • Бонд 2014-10-20 05:04:23
      Бондыг хуваагаад бондойчихсон учир тэгдэг юм болуу
      202.70.46.203
      Мэдэгдсэн Хариулах
  • ok 2014-10-20 04:27:57
    hgh
    150.129.140.99
    Мэдэгдсэн Хариулах