Коронавирусийн халдварын нэн хүнд тохиолдол 202 болж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/19/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 595 тохиолдол шинээр нэмэгдэж, зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1852 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 383 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 9032 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 202 хүн байна. Гэрийн хяналтад 20607 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 258 443 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 146 589 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 542 480 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus