АН: УБТЗ ХНН-ийн хуримтлагдсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь буруу

Өнөөдөр /2021/11/22/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар УБТЗ нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ ын тогтоолын төсөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, хүний эрхийн зөрчлийн асуудлаар УИХ дээр нийтийн сонсгол хийхээр санал гаргаж 37 гишүүн дэмжсэн саналыг УИХ даргад хүргүүлэх талаар хэлэлцлээ.

УБТЗ нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ ын тогтоолын төслийн танилцуулгыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Ержан хийлээ. Тэрээр ”УБТЗ” ХНН-ийн авсан хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг МУ-ын Засгийн газар 2007 оноос хэсэгчлэн, 2014 оноос бүрэн хэмжээгээр Японы талд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж ирсэн байна. Тогтоолын төсөл батлагдаж, Оросын талтай хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд “УБТЗ”ХНН нь 47.3 тэрбум төгрөгийн өртэй үлдэх юм. Энэ нь тус нийгэмлэгийн одоогийн санхүүгийн нөхцөл боломжоор 2025 он хүртэл төлж барагдуулахад хүндрэлтэй. Иймд цаашид “УБТЗ”ХНН-ийн талаар цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо. Ингээд бүлгийн гишүүдийн саналыг үндэслэн УБТЗ ХНН-ийн хуримтлагдсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхийг ардчилсан нам буруу гэж үзлээ.

Мөн бүлгийн хурлаар Монгол Улсын 2022 оны төсөвтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлт хийж эрх баригчдад хуулийн төслөө татаж авах, мөн 290 гаруй төсөл арга хэмжээг царцаах замаар 575 тэрбум төгрөгийг хэмнэх зэрэг санал хүргүүлж байсан ч олонхи дүгнэлтийг хүлээн авч хэрэгжүүлэхгүйгээр төсвөө баталсан нь нийгэмд өнөөдрийн үүсээд буй бухимдлыг бий болгож байгаа тухай бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2021-11-23 02:43:31
    УБ ТӨМӨР ЗАМЫН МОНГОЛЫН ТАЛЫН ХӨРӨНГӨ НЬ МОНГОЛ УЛСЫН НЭРТЭЙ НӨГӨӨ НЬ ОХУ-ЫН ЗАСГААС ХАМААРАЛ БАГАТАЙ НЭЭЛТТЭЙ НИЙГЭМЛЭГИЙН ХӨРӨНГӨ БОЛОХООР ТИЙМ БАЙГАА ЮМ ,,...
  • иргэн 2021-11-22 11:16:11
    УБ төмөр зам өглөгөө өөрөө төлж болдоггүй юм байх даа???