Д.Хаянхярвааг суллаж, хилээр гарахыг хязгаарлажээ
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэгт холбогдсон. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татаж, өнгөрсөн аравдугаар сарын 18-нд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
 
Улмаар шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан бөгөөд эл хугацаанд Д.Хаянхярваа хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан билээ. Түүнчлэн өөрийн хүсэлтээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлын албан тушаалаа хүлээлгэн өгсөн.
 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг цагдан хорих 30 хоног нь дуусаж, өнгөрсөн пүрэв гарагт /2021/11/18/ суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хоригложээ Удахгүй түүнд холбогдох хэргийг  шүүхэд шилжүүлж,  шүүх хурлыг нь товлохоор болсон байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би махчин монгол 2021-11-23 23:57:05
    Сэжигтнийг суллаж болохгүй. Иргэн бүр ижил тэгш эрхтэй. Адил хорь түр гаргасан шүүгчийг ёс зүйн хороогоор хэлэлцээрэй. Гаргаж хэрхэвч болохгүй юм бгаа шүү.
  • иргэн 2021-11-23 05:48:34
    Гишүүд, дарга нар бүгд нэг иймэрхүү дээ
  • Болд 2021-11-23 05:08:20
    Эвий дээ. Төрөлхийн тарчиг, хоосон сэтгэхүйтээ хүн байхал доо. Дандаа л өлсөж,цангаж,өмсөж зүүхээр дутагдаж байгаа юм шиг өөрт нь санагддаг байх оо
  • зочин 2021-11-23 03:54:20
    нөгөө ерөнхий сайд авилгачидтай хатуу тэмцэх яасан бол худлаа даа тэр шийдвэр нь жирийн ардад үйлчилнэ дээ иймэрхүү төрийн хулгайчийн бүх хөрөнгийг удмаар нь ху...