Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар ''Хөдөлмөрийн баатар'' цолоор энгэрээ мялаалаа

Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой тохиож байна. 

Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт  Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ.

“Хөдөлмөрийн баатар” Ардын жүжигчин П.Цэрэндагва "Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж театрын урлагийн оргил үеийг эзэлж явсан үеийнхэндээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхэд бэлэн жагсаж яваа залуу үеийнхэндээ мөргөе. Үзэгч түмнийхээ итгэл, сэтгэлийг үүрч, дүүрч дааж явах болно. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм. Гурван хүүхдийг минь тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа" хэмээлээ.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2021-11-24 08:22:29
    ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮНД ХҮРТЭЭДЭГ ШАГНАЛ БОЛОХООР ЭНЭ ХОЁРТ ХОЙЧ ҮЕДЭЭ САЙХАН УХААРАЛ ӨГСӨН ДҮР УРАН БҮТЭЭЛД ҮЛДЭЭСЭНД ТАЛАРХАНА БАС БАЯР ХҮРГЭНЭЭ,,,,