Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ''We love Enterpreneur'' өдөрлөг боллоо

Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих “Баянзүрх-Нэг зүрх” төвөөс “We love Enterpreneur” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын хөгжлийн төвд болсон арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн захирал Г.Адъяасүрэн холбогдох удирдлагууд болон жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцлоо. Гол зорилго нь кластераар хөгжүүлэхэд дэмжих, үйл ажиллагаагаар хорших, төрөлжих, түүхий эдийг бэлтгэх, нийлүүлэх, борлуулалтыг дэмжихэд чиглэгдэж байгаа юм.

Өдөрлөгт оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа EZ leather Craft компани нь анх 2012 онд анх байгуулагдсан. Арьсан эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дотооддоо бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна Япон улсруу гаргадаг. Анх ердөө 50 ширхэг цүнх гаргаж байсан бол энэ тоо 2000 болж өссөн.

Энэ мэтчилэн жижиг дунд үйлдвэрлэгчдад асар их боломж байгаа. Тэгвэл боломжийг нээж өгөх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, кластержуулах ач тусыг ойлгуулах үүднээс цаашид олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



Бусдад түгээх
  • gplus