Өнөөдрийн байдлаар 7196 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 147 хүн байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/25/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 711 тохиолдол шинээр нэмэгдэж, долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1903 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 486 нь Улаанбаатарт, 225 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 7196 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 147 хүн байна. Гэрийн хяналтад 14684 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 259 393 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 148 807 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 604 813 хүн хамрагджээ. 


May be an image of map and text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus