Шинээр 586 тохиолдол нэмэгдэж, 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/26/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 586 тохиолдол шинээр нэмэгдэж, таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1908 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 331 нь Улаанбаатарт, 255 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 6927 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 149 хүн байна. Гэрийн хяналтад 13899 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 259 619 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 149 379 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 621 950 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus