ДЭМБ: Коронавирусын шинэ хувилбар болох Омикрон мутацийг ''онцгой анхаарал татах хувилбар'' жагсаалтад бүртгэлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан COVID-19- ийн мутацлагдсан шинэ хувилбарын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ДЭМБ 11 сарын 26-ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтанд бүртгэн авлаа. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна. Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, чухал шаардлага гараагүй тохиолдолд гадаад улсад зорчихгүй байцгаая" гэсэн байна.

Мөн ЭМЯ-ны харьяа байгууллагууд нөхцөл байдлуудтай холбоотойгоор гарч болох эрсдлүүдэд бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээний төлөвлөлт болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж байна.



Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2021-11-27 20:41:52
    Энэ эмнэлгийн имэйлээр холбогдоно уу: Тийм ээ, бидэнд бөөр худалдаж авах хэрэгтэй. 780,000 доллараар dr.pradhan.urologist.lt.col@gmail.com