Өнөөдрийн байдлаар 1313 хүүхэд, 252 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/27/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 486 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1912 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 291 нь Улаанбаатарт, 195 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 6733 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 109 хүн байна. Гэрийн хяналтад 13438 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 259 686 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 149 535 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 628 035 хүн хамрагджээ. 

May be an image of text
Бусдад түгээх
  • gplus