Энэ сарын 24-ний өдрийн байдлаар АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна

2021 оны 11 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мян.тн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 19.83 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд оны эхнээс 11 сарын 25-ны өдрийн байдлаар 18,865.2 мян.тн нүүрс олборлож, 24-ний өдрийн байдлаар 15,011.4 мян.тн-ыг экспортлов.

Оны эхнээс энэ сарын 23-ны өдрийн байдлаар 4,559.7 мян.бар газрын тос олборлож, 24-ний өдрийн байдлаар 4,042.1 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 628.8 мян.бар буюу 18.4 хувийн өсөлттэй байна.

Улсын хэмжээнд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 79,885тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,393 тн, АИ-92 автобензин 33,814тн, ДТ 35,925тн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 44,099 тн шатахууны нөөц байгаа ба 24-ний өдрийн байдлаар АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.