17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100000 төгрөг байна

"Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлана. Тусгаарлалтын зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд тусгаарлалтад байх хугацаанд 2 удаагийн ПСР шинжилгээ авна. УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудлыг түшиглэн тусгаарлах бэлтгэлийг хангууллаа. Иргэдийг Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Багабаян цогцолборт тусгаарлана. 

Тусгаарлалтын төлбөр нь

0-3 насны хүүхдүүд төлбөргүй
4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол
17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100000 төгрөг байна.
 
Тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдаж болно.

Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.