Англи: Омикроны тархалтаас нэмэлт тун сэргийлж чадна

COVID-19-ийн шинэ хувилбар болох Омикроны тархалтаас сэргийлэхийн тулд  Англи улс 18-аас дээш насны бүх хүмүүсээ  нэмэлт тун вакцинд хамруулах шийдвэр гаргажээ. Тус улсад өчигдрийн байдлаар Омикрон хувилбарын 11 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Хоёр тун вакцины дархлааны чадамж буурч байгаа үед зургаан сарын дараа бус гурван сарын дараа  нэмэлт тунд иргэдээ хамруулах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолжээ. Мөн 12-15 насны хүүхдүүдийг хоёрдугаар тундаа хамрагдахыг судлаачид зөвлөсөн байна. Тус улс долоо хоногт дунджаар 2.5 сая иргэнийг нэмэлт тунд хамруулж байна. Энэ эрчээрээ үргэлжилвэл насанд хүрсэн бүх хүнийг нэмэлт тунд хамруулахад гурван сар шаардлагатай аж.

Өмнөд Африк улсаас эхлэн тархсан Омикрон хувилбар нь хоёр тун вакцинтай иргэдийг ч дахин өвчлүүлэх эрсдэл өндөр болохыг эхэн үеийн судалгаагаар тогтоожээ.Үүнтэй холбоотойгоор Английн Засгийн газар иргэдийг дэлгүүр болон олон нийтийн газар маск зүүх, өөрийгөө тусгаарлах шинэ журмыг мягмар гарагт баталлаа.

Энэ үеэр профессор Жонатан Ван-Там “Вакцины үр нөлөө буурсан ч энэ нь халдвараас сэргийлэх хамгийн чухал “зэвсэг” хэвээр байх болно. Харин халдвар хүндрэхээс сэргийлэх чадвар багасч магадгүй. Гэхдээ нэмэлт тун вакцин энэ нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөхийг судлаачид хүлээж байна. Бидний хийж чадах зүйл бол нэмэлт тундаа хамрагдах юм” гэж ярьжээ. Мөн профессор Шен Лим “Цар тахлын давалгаа эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эхлүүлснээрээ тархалтын туршид бид вакцины үр нөлөөг мэдэрсэн. Тиймээс яг одоогийн шинэ хувилбарын тархалтаас нэмэлт тун хангалттай хамгаалж чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.