Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы Пүрэв гарагийн /2021/11/25/  нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Н.Баасанжав, Р.Онончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох УИХ-ын тогтоолыг баталсан юм.
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021/12/01/ хуралдаанаар нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцэж,  санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 29 нь 72.5 хувийн саналаар  Д.Зүмбэрэллхамыг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон Д.Зүмбэрэллхам
​Боловсрол
  • 2001 онд МУИС-ийн Хуль зүйн сургууль, Хууль зүйн докторын зэрэг
  • 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцагчийн дээд сургууль
 
Ажил эрхлэлтийн байдал
  • 2018-2019 онд УИХ-ын Тамгын газарт ТББХ, ахлах зөвлөх
  •  2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
  •  1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төв, багш
  •  1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал
  •  1984-1992 онд Өмнөговь аймаг болон Мөрдөн байцаах газар, Мөрдөн байцаах газрын Октъябрь дүүрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгын дарга
С.Тэлмэн
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.