Замын-Үүд - Эрээний боомт энэ сарын 5-ны өдрөөс нээгдэнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч мягмар гарагт хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн яриандаа гурав хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.

Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтанд оруулж эхэллээ.

Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм. Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, 12 сарын 5-ны өдрөөс эхлэхээр болоод байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.