73 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтнуудын үйлдлийг илрүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2021-12-08 21:44:44
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM AMOUNT: $ 780,000.00
  • зочин 2021-12-07 05:09:16
    хуулинд авилга авсан л болбүх хөрөнгийг хураагаад эзнийг нь шоронд илгээх заалт оруулчих тэгвэл яаж ч чадахгүй.
  • Зочин 2021-12-07 01:46:00
    Энэ чинь 2 жараахай барьж дээ. Газрыг хэдэн зуун сая тэрбумаар зарж арилжиж бгаа мэдээ яваад байх юм. Түүний араас явах хэрэгтэй...
  • М 2021-12-06 12:02:48
    НМХГ ын тамгын дарга баянмөнх чи новш юм даа. МХГ - ын нэр бузарлагч
  • зочин 2021-12-06 07:23:30
    тамгын дарга Б нь ууг нь юмтай л айлын хүү дээ албан тушаал зохисонгүй дарга нарынхаа хайрыг даасангүй
  • ЗОЧИН 2021-12-06 06:32:51
    МУУСАЙН АВИЛГАЧДЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ НЭР УС , ЗУРАГ ХӨРӨГТӨЙ НЬ ТАВИХ ЁСТОЙ !!! ЭНД ХҮНИЙ ЭРХ , НЭР ТӨР ТҮЙ Ч ХАМААГҮЙ !!! ЛУЙВАРЧИД ЯАЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛДАГ БЛЭЭ...