Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулж байна

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо. 

Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.
 
Товч мэдээ
 
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, үйлчилгээний инфляцад үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
  • Коронавируст халдварын эсрэг вакцижуулалтын явц: Манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 24 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас өгчээ.    
 Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.