Төсвийн төслийг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын намрын чуулган эхлэхтэй  зэрэгцэн яригддаг төсвийн төслийг жилийн жилд хуулинд заасан хугацаатай нь уралдан яаран сандран хэлэлцдэг. Энэ жил ч мөн ялгаагүй төсөв батлах асуудал хойшилсоор өнөөдрийн чуулганаар хэлэлцэхээр тогтсон билээ. Улс орны эдийн засаг нэлээд хүнд байгаа учир ирэх оны төсвийг сайтар судалж, хөрсөн дээр буусан төсөв батлах хэрэгтэй байгааг эдийн засагчид хэлж, ард иргэд хүлээж байна. Эс тэгвээс хямралд орсон эдийн засаг улам бүр хямралд орж улс орны амьдрал хэцүүдэж мэднэ.

Гишүүд жилийн жилд тооцоо судалгаа муу хийж, төсвөө данхайлгаж баталснаас болж жил бүр төсөвт тодотгол хийдэг болсон. Ирэх  жил ч мөн ялгаагүй ийм зүйл болохгүй гэх баталгаа алга. Орлого нь зарлагаасаа хэт зөрүүтэй, улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувьтай дүйж байгаагийн дээр Оюутолгой, Таван толгойн асуудал ч мөн төрийн эрх барьж буй түшээдийн санаа оноогоо уралдуулж хэлэлцэх асуудал мөн. Гэвч намын бүлгүүд тус бүрдээ хэлэлцэж байж төсөв хэлэлцэнэ хэмээн нэлээд хугацаа алдсан.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгээс төсвийн хуулийг хэлэлцэхээс татгалзсан  юм. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс намын бүлгийн хуралдааны үеэр ирэх оны төсөвт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хуучны 16 яамтай үеийнхээр төсөвлөсөн гэх шалтгаанаар төслийг буцааж байсан. Тиймээс дахиж хойшлуулах боломжгүйгээр өнөөдөр ирэх 2015 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Ийн яаран баталсан төсөв сайн болохгүй гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Ямартай ч өнөөдөр төсвийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DAVAA 2014-10-21 01:08:11
    Улсын төсвийг ТВ-гээр шууд нмвтрүүлэх замаар хэлэлцэж болохгүй юу? Японы жишээ байна.УИХ-аас ажлын хэсэг гарч, төсвийн бүх байгууллага, салбарын хүмүүсийг суулгаж байгаад, нээлттэй хэлэлцэж, төсвийн төслийг нь хамгаалуулах хэрэгтэй биш үү? Ингэвэл үнэхээр юу хийх гээд төсөв хэрэгтэй байгаа нь ялгарч харагдана. Илүү дутуу, тооцоо судалгаагүй ажилд төсөв хуваарилахгүй байх болоцоо гарна гэж бодож байна
    180.235.184.30
    Мэдэгдсэн Хариулах