Б.Болор-Эрдэнэ: Иргэн төрийн байгууллага хооронд бичиг цаас бариад гүйх шаардлагагүй болно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал өнөөдөр /2021.12.10/ Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: "Өнөөдөр “e-Mongolia” 1.9 сая хэрэглэгчтэй буюу насанд хүрсэн хүмүүсийн 86 хувь нь энэ системийг идэвхтэй ашиглаж байна. Үүнээс 806,826 хүн гар утасны аппликейшныг ашиглаж байна.“e-Mongolia” төслийн баг хөдөө, орон нутагт ажиллаж байгаа бөгөөд одоогоор найман аймгийн 498 үйлчилгээг “e-Mongolia” -д орууллаа. Нийтдээ давхардсан тоогоор 1000 гаруй үйлчилгээ цахимжсан гэж хэлж болно.Мөн бид энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд төрийн 600 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

“e-Mongolia” систем гэлтгүй төрийн цахим шилжилттэй холбоотой бид “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тун удахгүй батлуулах гэж байна. Эдгээр хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа. Мөн иргэн төрийн байгууллага хооронд бичиг цаас бариад гүйх шаардлагагүй болж байгаа. Хэрвээ төрийн алба хаагч танаас төрд байгаа мэдээллийг шаардвал өөрөө хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт орж байгаа. Үүний зэрэгцээ, нууц хэмээх зэрэглэлтэй 67 төрлийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар ил болгож байна. Жишээлбэл, улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын хүний нөөц мэдээлэл гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл ил болж байгаагаараа онцлогтой хууль байгаа" гэлээ. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-12-10 10:05:38
    Цахимаан ойлогдог л байгаа даа нөгөө төрийн алба чинь