Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэхгүй

Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэж буйтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарчээ. 

Уг тушаалд коронавируст халдварын  "Омикрон" шинэ хувилбарын болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч, захирал, эрхлэгч нарт даалгасугай гэжээ.





Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2021-12-12 08:27:14
    Хожимдсон шийдвэр байноо. Зарим сургууль аль хэдийн шинэ жилээ тэмдэглэяихсэн
  • Ёо энэ ёстой зөв!  2021-12-12 05:11:57
    Гэр бүлийн хүрээнд л тэмдэглэнэ биз! Хувийн хэвшил дарамттай! Ёлконд орохгүй бол цалинтай л ярина гээд!!! Яагаад ийм тэнэг юм бэ!!! Хувь хүний л эрх баймаар!