Өнөөдрийн байдлаар 537 хүүхэд, 129 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/14/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 191 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1965 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 121 нь Улаанбаатарт, 68 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 2925 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 51 хүн байна. Гэрийн хяналтад 5122 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 263 123 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 156 656 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 814 756 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus