М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо

Узбекистаны Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн ДАШТ Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавяьат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив.

Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байна.

Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг маань ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2021-12-17 17:16:16
    Хамгийн сайхан мэдээ байлаа мундаг охин баяр хүргэе
  • ZOCHIN  2021-12-17 08:10:30
    BAYR HURGIE. OLIMP , TIV DELHIIN AVARGA GEDEG BOL AVARGA L BDGIINSHUU... TUHAIN TEMTCEEND AVARGUUD OROLTCOOGUI ENE TER GEJ HUMUUS BICHDEGIIN......
  • Зочин 2021-12-17 07:27:16
    Маш сайхан, урамтай мэдээг Монголчууд бидэнд авчирлаа. Дахин дэлхийн аваргын медаль, Олимпийн медалийн төлөө бүх Монголчууд чамайг дэмжиж байна.
  • Oyun 2021-12-17 03:33:48
    Tiimee chi chadlaa tsaashid ch chadakh bolno amjilt khusie
  • Иргэн 2021-12-17 01:50:39
    Баяр хүргэе ! Улам өндөр амжилт гаргаж Монгол Улсынхаа нэрийг дэлхий ертөнцөд мандуулж яваарай !