Буруу хэрэглээ
Хүн төрөлхтөний агуу нээлтүүдийн тоонд интернэт зүй ёсоор ордог билээ. Хоорондын зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн талбар болох интернэт одоо энэ дэлхийн олон сая хэрэглэгчдийг холбосон аварга сүлжээ болжээ.

Интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бас насны хувьд ч залуужиж байгаа. Гэхдээ интернэтийн ашиг тус бас их ээ.

Шинэ мэдээллийг шуурхай авч байна, худалдаа хийгээд төлбөр тооцоо хийгдэж байна, зар сурталчилгаа явагдаж байна, захиа солилцож хоорондоо утсаар хүртэл ярилцаж байна, мэдлэгээ хуваалцаж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, сургалт явагдаж байна гэх мэтээр түүний боломж асар өргөн. Гэтэл бид энэ их боломжийг бас буруугаар ашиглах нь их байна.

Ялангуяа өсвөр насны хүүхдүүд элдэв буруу мэдээлэлд автах нь интернэтийн сөрөг тал юм. Саяхны нэгэн жишээ татахад олны танил хоёр жүжигчний талаар сошиал ертөнц дүүрэн хараал, ерөөл. Хэдийгээр бид ардчилсан нийгмэд амьдарч байгаа ч гэлээ үг хэлэх эрхээ арай л хэтрүүлж хэрэглээд байна уу гэх харуусал төрөх.

Уг нь бол хүмүүнлэг. ардчилсан нийгэм байгуулсан гэх. Гэтэл хүмүүнлэг байх ёс суртахуун бидэнд алга уу даа. Өнөөдөр хүүхэд залуучууд, тэр дундаа ид төлөвших насандаа яваа өсвөр насныхан интернэт сүлжээг ашигладаг, компьютер тоглоомоор их тоглодог болсон.

Үүнээс мэдээллийн технологи нь хүүхэд залуусыг хөгжүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд чухал үүрэгтэй гэж хэлж болохоор ч бодит байдал дээр илүү сөрөг асуудлыг авчраад байх шиг.

Дээрх бүх сувгуудаарх мэдээ мэдээлэлд бидний нас бие, сэтгэхүйн онцлогоос давсан, “томчуудад” зориулсан мэдээлэл их байдаг, ийм төрлийн мэдээлэл, бас түүнийг хүлээн авах, ашиглаж байгаад хяналт тавьж буй байдал ч алга. Ийм учраас амьдралын буруу хэрэглээг өөрчлөх хэрэгтэй. Үүнд хүн бүр цаг, зав гаргах нь илүү үр дүнтэй болов уу.
Нийслэл таймс
П.Дөлгөөн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ссс 2015-12-08 05:43:59
    Интернэтээр мөнгө хэрхэн хурдан олох вэ зөвлөгөө уншаарай 7 хоногт 50$, сард 250$, 3 сард 1000$ олох алтан боломж байна шүү. Би хүмүүс нэтээр мөнгө олдог талаа...
    103.9.89.108
    Мэдэгдсэн Хариулах