Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг юм, Тулгат аа
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат гэх залуу нэгэн үе АН-ын дарга гэх алдрыг зүүж, намаа нэгтгэнэ хэмээн ихэд “дэвсэн”. Бүр “нөгөө талынхаа” дарга О.Цогтгэрэлтай гар бариад ч хамаагүй Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ гэж байв.

Харамсалтай нь, мань хүний нэрийг Дээд шүүхэд бүртгүүлэхээс татгалзчихсан. Яах вэ, мань хүн нөгөө “тэжээсэн буяруу тэрэг эвдэнэ” гэгч болж өөрийг нь өргөмжилж АН-ын дарга гэж залсан С.Эрдэнийгээ л уурлуулчихсан хэрэг л дээ.
 
Арга ядахдаа “УДШ-д Ардчилсан намын шинэ даргыг бүртгэх материалыг татан авсантай холбоотойгоор өмнөх намын дарга С.Эрдэнийг намын үндсэн дүрмийн хороонд өгч дүгнэлт гаргуулна” гэж өөрийгөө өмөөрөн том дуугараад амжсан. Цаад утгаараа М.Тулгат өөрт нь жинхэнэ утгаараа итгэл үзүүлсэн гээд шууд утгаар нь хүлээгээд авчихсан байгаа юм.
Тиймээс ч этр “Арванхоёрдугаар сарын 06-ны өдөр М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн. Тэгтэл арванхоёрдугаар сарын 10-ны өдөр намын дарга асан С.Эрдэнэ бүрдүүлбэр дутуу байна гэдэг үндэслэлээр буцаан татах хүсэлт өгсөн.Улмаар арванхоёрдугаар сарын 15-ны өдөр бүх матрериалаа буцаан татсан. Энэ талаар миний бие болон АН-ын удирдлагын баг мэдээгүй. Маш хачирхалтай нөхцөл байдал үүссэн. АН-ын дарга асан С.Эрдэнэ яриа өгөхдөө УДШ-д өгсөн материал бүрдүүлбэр хангаагүй мөн О.Цогтгэрэлийн талтай албан тушаал наймаалцсан байх магадлалтай байна. Энэ асуудлыг үндсэн дүрмийн хороогоор авч хэлэлцэх шаардлагатай байна гэсэн. Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд нөхцөл байдлыг харлаа. Цахим орчинд намайг О.Цогтгэрэлээс мөнгө авсан, наймаалцсан гэх яриаг хаа нэгээс эрчимтэй явуулж байна. Өмнөх намын дарга ийм зүйл хийгээгүй байх гэж найдаж байна. Монгол орон жижигхэн. Нуух боломжтой зүйл байхгүй. Би бүх мэдээллээ нээлттэй өгч байгаа. Маш хүлээцтэй хандаж ирсэн.
 
Ардчиллын хувь заяа үхлийн орон дээр байна. Ардчилсан намын бүх гишүүд үүнд санаа зовж байна. Намынхаа эв нэгдлийн төлөө өнөөдрийг хүртэл явж ирсэн. Намын нэгдэл тун амаргүй. Хууль журмын дагуу УДШ-ээр шийүүлэхээр материалаа өгсөн” гэж мэдэгдсэн.
 
Уг нь бол М.Тулгатын хувьд хэдий нас залуу байлаа ч АН-ын “ах нар”-ынхаа тоглоомд нэгэнт оролцсон бол эцсээ хүртэл явахаас аргагүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчхөөд байхад уйлаад суугаад байлтай биш дээ.


Эх сурвалж: ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nds 2022-01-01 04:52:04
    Namiin darga boloh geed tarchilj bgaa bl hurdan buynii gazart ochij ymaa beld uur arga bhgui!
  • Иргэн 2021-12-31 02:44:29
    АН гэх нам нэрээ өөрчлөөд Эрдэнийн нам гээд нэрлэх хэрэгтэй, байгаа бодит юмыг бодитоор нь байлгах нь зүгээр байх
  • Хөгийн амьтан 2021-12-30 08:20:27
    Болороог яалаа. Болороогийн нөхрийг яаж доромжиллоо. Бид мартахгүй.
  • зочин 2021-12-30 06:56:18
    залуус гэнэн байна болоогүй байна асуудал дээд шүүхрүү явсан юм бол нэг талд нь гартал дуугүй байх юмыг тулгат хүү нөгөө муулах маяг ороод бид хэнэн ч яахав гээ...
  • Zochin 2021-12-30 06:05:10
    Энэ хогийн Эрдэнэ л үхэж өгөхгүй олон хүнийг тарчлааж АН г нам биш болгож бна үүнийг зайлуулчих хоншоортой аавын хүүгүй болсон АН ч УТ сбүрмөсөн арчигджээ