Ш.Төмөрбаатар дарга иргэний газрыг булааж, дүү Ш.Түвдэндорждоо өгчээ
Нийслэлийн өмчийн ха­рилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар төрсөн дүү болох ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржид иргэн Н.Жаргал гэх хүний газрыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бусаар өгчээ.

Ийн хэлэхийн учир нь иргэн Н.Жаргал өнгөрсөн зун Сүх­баатар дүүргийн “Хуурай мухар” зус­лан­гийн газрыг нэгэн ир­гэнээс худалдан авчээ. Гэтэл түүний ху­далдаж ав­­­сан зуслангийн газрыг Ш.Түвдэндорж сайд ахынхаа албан ту­шаа­лыг ашиглан эздэд нь мэдэгдэлгүйгээр энэ са­рын 13-ны өдөр цаг­даа хүч­нийх­ний тус­ламж­тайгаар байшинг нь нурааж, газрыг нь өөрийн болгон авчээ.

Газар болон байшингаа сайдад алдсан Н.Жаргал холбогдох газрууд болон Хотын дарга Э.Бат-Үүлд хан­даад ч тусыг эс олсон байна. Тодруулбал Н.Жаргал бай­шингаа нураалгахаасаа өмнө өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр болсон үйл явд­лын талаар тодорхой дурьдаж, Хотын даргад “Нэр бүхий албан тушаалтнууд иргэн намайг хохироож байна” хэмээн гомдол гаргасан аж.

Гэтэл Э.Бат-Үүл иргэн Н.Жаргалд гомдлын хариуг нь 68 хоногийн дараа гардуулан өгсөн аж.

Ингээд Хотын даргаас тусламж хүсээд тусыг эс олсон тэрбээр аргагүйн эрхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ сарын 17-ны өдөр захидал хаяглан хүргүүлжээ. Хамгийн гол нь иргэн Н.Жаргалын газрыг сайдад өгөхөд гар бие оролцсон хүмүүс нь бүгд эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид байгаа юм.

Ер нь газрын албаны байцаагчдыг албан тушаалаа ашиглан бусдын эдлэн газрыг хууль бусаар булаан авдаг гэж ярьдаг нь үнэн.

Энэ удаа Н.Жаргалын газрыг булааж авахад нь сайдад гүн тусалцаа үзүүлсэн хүн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан аж. Учир нь эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийддэг Засаг дарга Н.Жаргалын худалдаж авсан газрыг сайдад өгөхийн тулд 2013 оны газрын төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар түүний 5х7 хэмжээтэй амины байшин болон газар эзэмших эрхийг эзэнд нь хэлэлгүй цуцалжээ.

Уг нь хууль журмын дагуу бол газар эзэмших эрхийг нь цуцалсан тухай эзэн холбогдогчид заавал дуулгах ёстой.
Гэтэл Засаг дарга Д.Бадарсан энэ бүхнийг үл огоорч төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхэмд энэ мэтээр тал засч байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэдгээ харуулсан хэрэг гэж газраа алдсан иргэн үзэж буй юм.

Түүнчлэн Бадарсан дарга Н.Жаргалын газар эзэмших эрхийг нь цуцалсан хэрнээ энэ ту­хай­гаа газрын кадастарын бүртгэл, хувийн хэрэгт нь тэмдэг­лэлгүй орхисон байсныг Н.Жаргал олж мэджээ. Хамгийн хачирхалтай нь иргэн Н.Жаргал уг газрыг байшингийнх нь хамт худалдаж авахдаа бүх зүйлийг хууль журмынх нь дагуу хийж өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байдаг байна. Түүний авсан газрыг Д.Бадарсан дарга тухайн үед захирамж гарган баталгаажуулсан байхад нь газрын албаных нь нөхдүүд бүтэн хоёр сар гаруй хугацаанд хав дарсан байжээ.

Гэхдээ хамгийн гол нь газрын асуудлыг бүхэлд нь хариуцах эрх мэдэлтэн нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болохоор алба­туудаа хөдөлгөж үнэхээр сайд дүүдээ иргэн Н.Жаргалын газрыг хүчээр аваад өгчээ гэж хардахаас өөр аргагүй байгаа юм.



Н.Жаргал: Ерөнхийлөгчөө, дээрэмчдэд хариуцлага тооцож өгөөч

Ингээд Н.Жаргалын өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бичсэн захидлаас нь иш татъя. Тэрбээр “Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр манай хөрш болох дөнгөж сайдаар томи­лог­доод байсан Ш.Түвдэндорж баахан хүмүүстэй зуслан дээрээ ирснээр миний зуслангийн газар, худалдаж авсан өмч, ху­вийн орон сууцыг минь дээрэм­дэх үйлдэл эхэлсэн болно. Түү­ний ах Ш.Төмөрбаатар /одоо Нийслэлийн өмчийн харил­цааны газрын дарга хийдэг/-ын тушаа­лаар амралтын өдөр СБД-ийн газрын албаны байцаагч Билэгсайхан, Бямбажаргал нарын хүмүүс ирж миний хийж байсан засварын ажлыг шаардах хуудсаар зогсоосон.

Маргааш нь тус дүүргийн газрын албаны дарга Мөнхбаатар болон дээрх хоёр хүн хэлэхдээ Ш.Түвдэндорж сайд энэ зуслан­гийн газрыг надад зарсан хүнээс авах ёстой байсан.

Тиймээс өнгөрсөн оны газрын төлбөр тө­лөөгүй гэсэн шалтгаанаар, хэ­дийгээр иргэний хувийн өмчийн амины орон сууц байсаар байтал хууль далайлган газар эзэмших эрхийг нь СБД-ийн Засаг дарга Бадарсангаар цуцлуулаад энэ тухай эзэнд нь хэлэлгүй хав дарсан байна.

Гэтэл захиалагч эзэн Ш.Түвдэндорж зуслан дээрээ ирснээр бүх хэрэг мандаж СБД ба газрын албаны бэртэгчин этгүүдүүд буюу газрын албаны дарга Т.Мөнхбаатар, байцаагч Бямбажаргал нар миний нэр дээр гарсан захирамжийг надаас нууж, намайг элдвээр хуурч төөрөгдүүлэх, дарамт шахалт үзүүлэх зэргээр миний эрх ашгийг хөндсөн тул би Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандсан боловч бас л эдгээр хүмүүсийн урт гар, нийтийн албаны бэртэгчин этгээдүүдийн оролцоотойгоор ми­ний гомдлын хариуг 68 хоногийн дараа өгсөн нэр зүүж аргацаалаа.

Энэ хооронд Мөнхбаатар, Бямбажаргал нар үгсэн хуйвал­даж, надад зуслангийн өөр газар олгоё, чи энэ байшингаа буулгаж аваад тэндээ барьчих, биднийг дарга /Ш.Төмөрбаатар, түүний дүү Ш.Түвдэндорж/ нар дарамталж алах гээд байна. Чи ажлаа түр хойшлуул тохиролцоё, бидний буруу гэх зэргээр намайг хуурч байгаад өнгөрсөн 13-ны өдөр миний хувийн өмч болох зуслангийн мансарттай байшинг надад мэдэгдэлгүйгээр, цагдаагийн хамгаалалтын дор хүчээр алга болголоо.

Ардчиллын арьс нөмөрсөн эдгээр хуульгүй этгээдүүдийн золиос болж ардчиллын амин сүнс болсон хувийн өмчөө, нийтийн албан хаагчид ба цагдаагийн албан хаагчдаар хулгайгаар, бүр шүүхийн шийдвэргүйгээр хүчээр алга болгуулж, нураалгуулж сүйтгүүлсэндээ маш их харамсаж, нэг үгээр бол хэлэх муу үг үл олдоно.

Таныг шударга үнэнийг дээдэлдэг Ерөнхийлөгч гэж үздэг учраас энэхүү захиаг бичсэн.

Хэрэв зээ эдгээр хуульгүй дээ­рэмч­­дэд зохих хуулийн хариуц­лагыг тооцохгүй бол зуслангийн газар­тай түүн дээрээ зуслангийн байшин барьж амьдарч байгаа хэрнээ, ямар нэгэн байдлаар зуслангийнхаа газрын төлбөрийг төлөөгүй, миний адил олон мянган жирийн иргэдийн өмчийг энэ мэтээр дурын албан тушаалтан хүчээр алга болгох боломж бай­саар байгааг танд дахин, дахин сануулах нь илүүц байх.

Таныг энэ хэрэгт анхаарлаа хандуулж, буруутай этгээдүүдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцох эсвэл шаардлага тавина гэдэгт гүнээ найдаж байна” гэх утга бүхий нэлээд ноцтой гэмээр гомдлыг Н.Жаргал Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Уг нь Н.Жаргал зуслангийн сайхан байшинтай болохыг мө­рөө­дөж явсаар сая л нэг дээрх зус­лангийн газрыг худалдаж авчээ.

Тэрбээр уг газрыг ном жур­мынх нь дагуу худалдан авч СБД-ийн өмч газрын харилцааны албанд бүртгүүлж эхнэр хүүх­дүүдээ наадмаас өмнө зусланд гар­гачих санаатай, байшингийнхаа зас­варын ажлыг эхлүүлсэн ч эрх мэдэлтнүүдийн балгаар ийнхүү газраа дээрэмдүүлж байшингаа нураалгуулжээ.

Билэгсайхан: Өө нөгөө Жаргал уу, би байрыг нь буулгахад л байсан шүү дээ

Бид энэ талаарх мэдээллийг нягтлах, мөн болсон үйл явдлыг тэнцвэртэй байлгах үүднээс СБД-ийн газрын албаны дарга Т.Мөнхбаатартай уулзахыг хүссэн боловч түүнийг гадуур ажилтай яваа хэмээн ажилчид нь хэлсэн юм.

Ингээд иргэн Н.Жаргалын гомдолд нэр дурьдагдсан газ­рын албаны мэргэжилтэн Билэг­сайхантай уулзахад “Өө нөгөө Н.Жаргал уу ёстой ядаргаатай юм” гэх ганц хоёрхон үг хэлээд бушуухан өрөөндөө орж, хаалгаа хаасан юм. Тэрбээр “Хариуцсан хүн нь би биш. Бямбажаргал шүү дээ. Тэр одоогоор алга байна. Би тухайн үед Н.Жаргалын байрыг нь буулгахад л байсан” хэмээсэн юм.

Тэгэхээр эдгээр албан хаагчдыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар дарга тушаал заавар өгч иргэний газ­рыг дээрэмдэж авсан гэдэг нь харагдаж буй юм. Үүнийг нотлохын тулд Ш.Төмөрбаатар даргатай уулзахаар түүнийг зориход бас л хоосон хаалга мөргөж, энэхүү мэдээллийг өгөх хүн олдсонгүй.

Гэхдээ иргэн Н.Жаргалын зуслангийн газрыг СБД-ийн газрын албаны нэр бүхий хүмүүс буулгасан болох нь тодорхой болсон юм. Бид дараагийн ду­гаартаа эрх мэдэлтнүүдэд газраа алдсан гэх энэхүү асуудлыг сурвалжилж хүргэх болно.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-23 00:43:56
    Хотын дарга нар нь хогны уут, цэцэг тарина гэх мэтээр луйварддаг байсан бол одоо бүүр цагаандаа гарчээ, луйварчдын нам ш дээ, ерөнхий сайд нь ах дүү, гэр бүлээрээ улсын мөнгө идэхээр бусад нь арга ч үгүй биз дээ, АН-ыг сонгодог маш буруу байжээ, 16 онд алдаагаа засна шүү, яадарсан дээрэмдүүлсэн олон минь,
    202.179.22.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол залуу 2014-10-23 00:14:57
    Наад Төмөрбаатар чинь Өмнөговь дахь гаалийн газрын дарга байсан юм, ер нь бүтэхгүй нөхөрдөө, жинхэнэ тэр үед /хяналт сул үед/ төмрийг урагшаа бөөн бөөнөөр гаргасан нөхөрдөө. Шүүхэд ханд
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2014-10-22 16:02:24
    Ardchilsan namiinhan uneheer tsagaandaa garsan luivarchid um
    103.10.23.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол ёс жудаг 2014-10-22 14:29:11
    Болж л байна ш.д. Дүүдээ нэг газар олоод өгчихгүй юм бол яах гэж дарга болсон байх вэ??? Сэтгэгдэл бичээд, хүн муулаад байгаа хүмүүсийн хэн нь ч дарга болсон гэсэн иймэрхүү л юм хийнэ. Учир нь энэ бол монгол хүний төрөлхийн араншин. Ганц ч гадаад хүн барилддаггүй үндэсний бөхөө нэг аваад үз. Дандаа л начны найраа, зодоон нүдээн, хуйвалдаан, өш хонзон, нутаг усаар нь ялгасан талцсан хэрүүлийн талбар байдаг биз дээ. Төмөрбаатар харин ч жудагтай эр юм. Газрыг нь авчихаад алчихаагүй нь их юм гэж бодоод л баярлаж яв.
    202.179.12.79
    Мэдэгдсэн Хариулах
  • jagaa 2014-10-22 12:35:05
    ter mori unasan tolgoigyi xvnd yum bicheed yu ch olj dolooxgvi dee. zuslangiin gazar baitugai 2 uruu oron suutsaa niisleliin tsagdaagiin gazriin ded darga baisan Jigjidiin Bayarhvv gegch shaariin shaard zaliduulj bullalgachihaad Tsaxiagiin Taxia xemeegch odoogiin erunhiilugchid zahidal uguud noxoi xutsaxiin chinee toogoogvi de. Tsaxiagiin Taxia ch uran dongodno l do. Bi ard tvmnee ingej xoshgiruulaad l gesen bichleg gadagshaa aldagdaad yaj sandarch baisniig ni xvmvvs daan ch martchix yum da
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-22 12:30:32
    Энэнтэй тостэй яаг адил үйлдэл миний амьдралд тулгараад байна гэхдээ би холбогдох байгууллагад нь хандсан МУ-ын хуулийн дагуу, АН -ын төр барьж байгаа нөхөд буруу нэг талыг барьсан шийдвэр гаргасан тохиолдолд би тантай нэгдэж шудрага үнэний төлөө эцсээ хүртэл тэмцэх болно МУ-д батлагдан гарсан хууль нь үйлчилдэг үгүйг үзнэ, бүх шат боломжит сувгаар тэмцэлийг өргөн хүрээтэй явуулана гэж төлөвлөж байгаа, гэхдээ хуулийг дээдэлж шудрага үнэнийг тогтооход хойч үед том тус болооо илэрхийлж байна. Би ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн гэхдээ энэ нөхөхдийн маань төр барьж байгаа нөхцөлд би ажилгүй болж, цаашлаад газаргүй болох хувьт тохиосныг минь, шууд хэлхэд "ардчилал уучлаарай" би ийм үйлдлийн төлөө "хувьсгалын" тэмцээгүй юм шүү гэдгийг энэ нөхдөд ойлгуулах болно бодит байдлын төлөө хүлээж байхаас....
    150.129.140.178
    Мэдэгдсэн Хариулах
  • даваа 2014-10-22 10:46:53
    АН ч луйварчдын нам болжээ. УИХ ын гишүүн, сайдтанд үйлчлэх хууль монголд алга. Нөгөө шударга батүүл хүртэл хэлэх үггүй болжээ. Арай хэтэрсэн байна. ЮУ Ч ГЭСЭН НӨГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ СОНСОЕ
    49.0.133.51
    Мэдэгдсэн Хариулах
  • bayaraa 2014-10-22 10:23:28
    manai mongolchuudad huuli sahih tulevshil yagaad baidaggui yum be. tegeed dandaa gonshigonono
    183.108.114.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-22 08:02:20
    Монгол маягийн ардчилал гэж ийм байдгиийм бна ... Сайд н ийм байхаар доодчууд нь ойлгомжтой юм бна л даа.... Сонголтоо зув хий ...
    103.229.122.162
    Мэдэгдсэн Хариулах
  • huu 2014-10-22 07:37:45
    tolboroo toloogui bol tsutslah ni zov, bid hedii boltol huuli durem tor zasagtaa honotsiin setgeleer handahiin be, durmee mordoh ni zov
    112.72.13.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Aaa 2014-10-22 07:30:53
    Huvalzuud tsadah boloogui ym bhdaa margaash ta bidnii geriig nuraahad ta nar buu gaihaarai turiin undurlugt suugaa tsadahaa medgui huvalzuud uheesei ur udam ni muu ur dagavariig ni yaj diilnee
    114.242.249.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Гантогтох 2014-10-22 07:24:39
    манай найзын газрын бас энэ Төмөрбаатар гэдэг хүн дээрэмдэ авахаар үзэж байгаа. Ямар ч бичиг баримтгүй МҮХК гэдэг компанид авч өгөхөөр
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • онгогч 2014-10-22 07:19:33
    Бид ийм л луйварчдад саналаа өгсөн байна даа.
    202.131.226.166
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2014-10-22 06:59:40
    инээдтэй луйварчид вэ иргэнийг хохироогоод.энэ 2 төрд юу бүтээсийм бэ.Юу ч мэдэхгүй усан толгойнууд .Ийм хогнуудаасаа төр ичээчээ наадуулаа зайлуул.та 2 зовж үхнэ дээ.жирийн иргэний голомтыг сүйтгээд.Ээдээ энэ амьтаны төрхөнд орсон луйварчид хэзээ цэвэршинэ дээ ЭЛБЭГЭЭЭ
    202.131.238.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-22 06:55:36
    A rai dendvv ymaa ene nohdvvd odoo CH tegeed ongorsondoo ene irgen hoorhiidoo tiim l tortei mongol shvvde
    112.72.11.120
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-22 06:06:50
    tulburuu tulduggui, uurgee uhamsarlaagui humuust iimehuu yum tkhiolddoh baihaa
    202.179.20.204
    Мэдэгдсэн Хариулах
  • davaa 2014-10-22 06:06:41
    ийм олон олон асуудлууд хуримтлагдаж дэлбэрэхээрээ бослого болоход их ойрхон очсон доо. нэг хөдөлгөөнд орвол зогсоох хүч бараг байхгүй. ИЙМд дээрхи хулгайч нарыг шоронд хатаавал таарна.төрийг луйварчдаас цэвэрлэх цаг болсон. тэд дэндүү даварч байна.
    103.229.121.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 05:19:09
    Ах дүүс төрийн албаныхан юу харуулж байнаа, яаж байгаа юм.
    112.72.13.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2014-10-22 04:39:39
    Тэр нөхрийн байшинг нь бас нураах хэрэгтэй!!!
    203.194.114.150
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-22 04:25:32
    Hogiin shaaryyd, ene Tomorbaatar gedeg chini bainga gazar ezemshigchdiig daramtalj baigaad hahuuli avdag, ertnii nohor shyy de.
    183.81.169.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Nyamaa 2014-10-22 04:20:06
    uuniihee toloo ogtsroh heregtei
    202.21.113.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 03:57:25
    АЙЛЫН ГЭР ОРНЫГ САМРААД ГАЗАРТАЙ НЬ ТЭГШИЛЧИХЭЭД ӨӨРИЙГӨӨ УИХ-ЫН ГИШҮҮН ГЭСЭН НЭР ЗҮҮСЭН ХҮН ХОГИЙГ АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛ
    122.201.19.198
    Мэдэгдсэн Хариулах
  • irged 2014-10-22 03:52:17
    ah duus taarsan taar shuudainuud yum daa, odoo ch tegeed deedest huuli guuli bson tsag erunhiilugch ni herhen huleen abch shiidberleh yum boldoo
    103.10.23.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 03:46:58
    ЭХЛЭЭД ИЙМ АХ ДҮҮСЭЭРЭЭ ТӨРИЙН АЖЛЫГ ТӨРЛИЙН БОЛГООД ИРГЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ХУВИЙН ӨМЧИД ХАЛДСАН ЯВДАЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ САЙДЫН СУУДЛААСАА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР БУУХ, АХ НЬ АЖЛАА ӨГӨХӨӨС ЭХЛЭХ ЁСТОЙ ТЭГВЭЛ ШУДАРГА ҮНЭНД НИЙЦНЭ.
    122.201.19.198
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-10-22 02:55:54
    төрийн энэ ах дүүсийн ийм холбоогоор холбогдсон заваан юмнуудыг яалтай билээ Монгол төрийн тогтолцоо нэг л биш ээ иргэнээ нохойноос дорд үздэг байдал энэ мэт олон байна
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2014-10-22 02:44:32
    Энэ хүмүүс угаасаа газрын төлбөрөө төлөөгүй учраас хууль шүүхээр яваад газраа буцааж авна гэж байхгүй. Хууль дээр угаасаа хураамжаа төлөөгүй бол цуцална гээд заачихсан байгаа. Харин сонгууль болохоор ийм жудаггүй хүмүүсийн хийсэн зүйлийн тухай тв-ээр ярих л ганц зам байна.
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-10-22 02:05:34
    tuvdendorj ugiin deeremchin nohor shuu dee 1999-2000 ond jinhene deerem hiij baisan hun dee
    202.21.124.129
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 01:26:35
    Ямар аймаар хүмүүс вэ эрх мэдэлтэнгүүд яахаас ч буцахаа байсан юм байна.Хүн алсан ч дурных болж дээ.
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-22 01:16:14
    АН-аа Түвдэндоржийгоо ингээд л оодруулаад, дураар нь дургиулаад байх уу? Энэ иргэнийг яаж байгаа юм, энэ хүн чинь.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-22 01:03:49
    Yaj chadaj bainaa. Hunii baishing hurtel zugeer l nuraachihdag. Eronhiilogch urgelj l shudarga yos yaridag. Er ni niigem ulam l burangui bolood baigaa. Yos surtahuungui zovhon mongond shutej amidardag tiim niigmiig l bui bolgood baina.
    202.4.248.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 00:49:19
    энэ газрын албаныхны элэг сэмжээр нь нүүрийг нь бүтээхгүй бол ерөөсөө бүтэхгүй гаруууд юм аа.....
    150.129.142.158
    Мэдэгдсэн Хариулах