Цай Вэньруй: Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын шинэ хувилбарын энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцлоо.

Итгэлт сайн хөршийн хувиар энэхүү эгзэгтэй цаг үед талууд хэн хэндээ аливаа хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр харилцан ашигтай байхын ажиллахын төлөө бүхий л нөөц боломжоо эрэлхийлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Уузалтын эхэнд Шадар сайд Элчин сайд Вэньруйд хандан цар тахлын нөхцөлд хил, гаалийн үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг оруулах гарц, орцыг ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар байгуулж, миний бие даргалан ажиллах болсон. Тиймээс тантай уулзаж, эрээн боомтод төвлөрсөн ачаа барааг яаралтай татан авах асуудлаар санал солилцож байна.

Мөн чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байна. Монголын талын бүх бэлтгэл хангагдсан, хилээр орж ирсэн ачаатай чингэлэгийг 48 цагийн дотор буцаан гаргана.Цагаан сарын баяр дөхөж байгаа учир таныг эдгээр асуудлыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газарт уламжилж, дэмжлэг үзүүлн ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Мөн хоёр улсын Засгийн газар хоородын комиссын цахим хурлыг ойрын үед хуралдуулж, хилийн боомтын тоог нэмэгдүүэх, Замын-Үүд чөлөөт бүсийг нээх бэлтгэл ажлыг эхлүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгааг Элчин сайдад хэлэв.

Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана. Цар тахлын нөхцөлд ажил хэргээ явуулахын тулд ойр ойрхон уулзаж, хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэдгээ Элчин сайд илэрхийллээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2022-01-10 02:01:41
    ER N BOL BURUUGAA UURSDUUSUU L HAIH N ZOV BH AA ARCHAAGUI ,TENEG MONGOLCHUUD AA AMDRAL DEER HJEN NEGEN TUSLAHGUI AVAAS UHUEH UU MALNUUDAA H...