УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ.

Тодруулбал, Засгийн газраас өргөн барьж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, МАН-ын бүлэг завсарлага авсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар авч хэлэлцлээ. Бүлгийн гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллаад хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Гадаад нөхцөл байдал болох хоёр хөрш, Казакстан улсын нөхцөл байдал, тухай улсад амьдарч байгаа монгол иргэдийн асуудлаар мэдээлэл өгсөн. Цаашид Казакстан улсад суугаа манай улсын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар Элчин сайдын яам болон Консулын байгууллагаас анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.