Нийт 1208 тохиолдол нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/11/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1208 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2001 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 842 нь Улаанбаатарт, 330 нь орон нутагт, 36 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 4483 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 33 хүн байна. Гэрийн хяналтад 11259 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 267 136 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 166 556 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 28.7 хувь буюу 941 119 хүн хамрагджээ. 



May be an image of text

С.Тэлмэн
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus