“Apple”-ийн улирлын цэвэр ашиг 8.47 тэрбумд хүрэв
АНУ-ын “Apple” кор­порацийн цэвэр ашиг энэ оны дөрөвдүгээр улиралд 8.47 тэрбум ам.доллар хүр­сэн нь эдийн засагчдын таам­гаас давсан үзүүлэлт болсон бай­на. Корпорацийн санхүүгийн IV улирал есдүгээр сарын 27-нд дуус­сан аж.

“Apple”-ийн тэргүүн Тим Кук “2014 оны санхүүгийн жилд бид түүхэндээ хам­гийн амжилттай ажиллаж чадлаа. Ухаалаг гар утас­­ны шинэ “iPhone 6”, “iPhone Plus” загварыг хэрэг­лэгч­дэд хүр­гэсэн. Шинэ загварууд биднийг баярын улирлаа эхлэх боломж ол­госон гэж бодож байна” хэмээн тэм­дэглэжээ. Ухаалаг гар утас­наас гад­на IV улиралд “Мас” компьютерийн бор­­луу­лалтын тоо 5.5 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн тоо юм. Гэхдээ “iPad” таблетийн борлуулалт буур­сан бөгөөд дөрөвдүгээр сард 12.3 сая таблет бор­луул­жээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

“Apple” корпорацийн ме­нежерүүд ирэх 2015 оны I улирлын орлого 63.5-66.5 тэрбум ам.доллар бай­хаар тооцоолсон байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.