Дорнод аймаг олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг хориглолоо

Ковид19 халдварын омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан Дорнод аймаг зарим төрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх шийдвэрийг гаргажээ.

Дорнод аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрүүд:

1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15  хугацаанд хязгаарлах.

2. Худалдаа, үйлчилгээний байгууллагыг ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд.

3. Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлах.

4. Вакцины сэргээх тунгийн ажлыг эрчимжүүлэх.

5. Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах.

6. Голомт бүхий сумдад голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах.

7. Мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давлагаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах.

8. Эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах.

9. Аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд түр зогсоох зэрэг арга хэмжээг авахаар болжээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн Онцгой комисс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.