Ц.Элбэгдорж: Спортын төлөө олон түмнээс мөнгө, хандив гуйхад ичиж зовох зүйл байхгүй
Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өчигдөр  Мон­го­лын үндэсний Олим­пийн хороонд очиж БНСУ-ын Инчён хотноо бол­сон Азийн зуны спортын XYII наадамд амжилттай оролцсон баг тамирчидтай уулзлаа. Монголын  баг тамирчид Инчёны наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртэж багийн дүнгээрээ 16 дугаар байрт жагссан нь урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт болсон юм. Ерөнхийлөгч тамирчидтай уулзах үеэрээ спор­тыг бүх шатанд дэмжиж ажиллана гэд­гээ илэрхийлсэн бөгөөд цаа­шид ч спортыг дэмжих ажлаа зог­с­оохгүй гэв.
 
Тэрбээр, “Би 1998 онд Ерөнхий сайд болоод тив, дэл­хийн томоохон наадмуудад тодорхой амжилт гаргаад ирсэн тамирчдаа мөнгөөр урамшуулах анхны шийдвэрээ гаргаж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэцүү л байсан. Богинохон хугацаанд Ерөнхий сайдаар ажиллахдаа гар­гасан цөөхөн үлдэцтэй шийд­вэ­рүүдийн нэг нь энэ байгаа юм. Бас урлагийн томоохон наа­дам тэмцээнд оролцсон хү­мүүст урамшуулал хүртээх ту­хай тэр шийдвэрт тусгаж бай­сан. Үе үеийн Засгийн газар энэ шийдвэрийг хэрэгжүүлж ир­сэнд туйлын баяртай байна.



Спор­тынх­ныг яагаад ингэж он­цолж үзэж байгаа вэ гэдэг асуу­­дал тавьдаг. Тамирчид бол амьд­­ралыныхаа туршид гаргаж бо­лох бүх боломжоо тодорхой бо­гинохон хугацаанд гаргадаг. Ха­маг хүч чадлаа зарцуулдаг. Гар­гасан амжилт нь цаашдаа амьд­ралынх нь баталгаа болж байх юм бол монголчуудад, нийт залуу үеийнхэнд хэрэгтэй. Спорт бол зөвхөн тив, дэлхий, олим­пийн наадамд амжилт гар­гаж байгаа хүмүүсийн хэрэг биш. Монголчуудын хэрэг болж ху­вирч байгаа юм. Бүгдээрээ спортлог байя. Бүгдээрээ үүний төлөө явдаг байя. Ямар нэг спортын төрлөөр насан туршдаа өөрийгөө хөгжүүлж, эрүүл мэндээ авч явдаг байя гэдэг чиглэл рүү хүмүүсийг урамшуулах гэж оролдож байгаа хэлбэр.

Манайд уламж­лалт амжилт гаргадаг спортын цөөхөн төрөл бий. Энэ төрөл нэмэгдэж байгаад би их баяртай байгаа. Шигшээ багийн зохион байгуулалтад ороод, энэ төрлүүдээ улам нэмээд цаашаа явах боломж харагдаж байна. Наадмаас наадамд, уралдаанаас уралдаанд арга хэмжээнүүдийг харж байхад манайхны гаргаж байгаа амжилтууд сайн байгаа. Бөх, жүдо, боксоор тодорхой тамирчин, өөрийнхөө чадлаар тоглож байгаа боловч түүний цаана, түүний төлөө ажиллаж байдаг багш, дасгалжуулагч, эмч гээд олон хүн ажилладаг. Бас л нэг талаараа багийн спорт юм.

Сая Инчёны наадамд манай сагсан бөмбөгчид үнэхээр цахиур хагаллаа. Сонсоод байхад манай сагсчид энд тэнд очоод тоглож байгаа тоглолт бүрээсээ улам чангарч, амжилт нь нэмэгдэж байна. Монголчууд жинхэнэ багаараа тоглодог спортод амжилт гаргах боломж байна. Хамгийн сайхан зүйл нь манай хүүхэд, залуучууд, жишээлбэл, хөлбөмбөгт сайн болж байна. “Дэрэн” гэж клуб байна. Намайг Хойд Солонгост очиход манай хүүхдийн баг хамт очсон.

Тэднийг Хойд Солонгосын хүүхдүүд­тэй тоглуулахад нэг их дутах юм байгаагүй. Тэд­нийг сургаж, дас­галжуулаад үргэлжийн үйл ажил­лагаагаар дэмжээд өгвөл то­моохон багийн спортуудад манай за­луус амжилт гаргах боломж ха­ра­г­даж байна” хэмээсэн юм. Багийн спортыг хөгжүүлэх хам­гийн хүндрэлтэй байгаа зүйл нь бэлтгэл хийх байрны асуу­дал байдаг. Тиймээс бизнес эрх­лэг­чид тамирчдын бэлтгэл хангах байр савыг бэлтгэж барина гэ­вэл дэмжинэ гэдгээ төрийн тэр­гүүн онцолж байлаа. Нэг сая гаруй хүн амтай хотод стадион дутагдаж байгааг, аймгийн төв болон бусад сумдад спортын барилга байгууламж дутагдаж бай­гаа асуудлыг анхааралдаа авч, энэ талаар төр засгийн хэм­жээнд ажиллаж, олон улсын бай­гуул­лагуудтай ажиллах ёстой гэ­сэн юм.

Хувийн хэвшлийнхэн боломж­той төсөв бариад хүрээд ирвэл УИХ, Засгийн газрын төвшинд яриад дэмжихээ мөн энэ үеэр амлалаа.  Спортын тө­лөө олон түмнээс мөнгө, хан­див гуйхад ичиж зовох зүйл байх­гүй хэмээн төрийн тэргүүн он­цолж дасгалжуулагчдыг чад­вар, сайн туршлагатай багш дасгал­жуу­лагчийг бэлтгэх талаар спор­тын салбарт ажиллаж бай­гаа яам агентлагийн сайд дар­га нар анхаарах ёстой хэмээлээ. Ерөнхийлөгч  хэлэхдээ “Бра­зильд 2016 оны долдугаар сард олимп болно. Үүнд манай дас­гал­жуулагч, тамирчид бэлтгэж бай­­гаа.

Үүний наана дэлхий, тив, бү­сийн тэмцээнүүд байна. Энэ бүх­нийг бага гэж хаялгүй онцгой анхаа­рах хэрэгтэй. Бидний зү­гээс ч үүнийг дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, тү­рээ­сээ чөлөөлөх зэргээр харж үзэх хэрэгтэй. Бид нар тив, олон ул­сын гээд бага гэлтгүй спортын наад­муудыг улсдаа зохион байгуулж байгаа. Одоо Зүүн Азийн тоглол­тод нэрээ дэвшүүлээд зүтгээд үзэх хэрэгтэй. Эхлээд дутагдах, гачигдах зүйл гарах л байх. Дараа дараагийн удаагаас сайжраад явна. Аль ч улс оронд ийм байдаг. Өөрийгөө гололгүй зорилго та­виад, түүндээ хүрэхийн төлөө явах хэрэгтэй” хэмээгээд та­мирч­дад өөрийн гарын бэлгээ гар­дуулж, цаашид амжилтаа улам илүү баталгаажуулахыг хүсэн ерөө­сөн юм.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-12-20 02:54:51
    спортоор амжилт гаргаж байгаа хүмүүсээ дэмжих нь зүйн ёсны хэрэг биздээ. энэ хүмүүс Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа гавъяатай дэмжих шүү
    112.72.13.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 03:05:02
    олон түмнээс гуйлга гуйх хэрэг байга юмуу. ард иргэд нь төрдөө татвараа төлөж л байна. тэр мөнгийг ийм зүйлд зарцуулдаг бусуу?
    65.49.2.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Спортын зүтгэлтэн 2014-10-22 04:59:12
    Спортын хамгийн анхан шатны байгуулага болох спорт клубүүдээ дэмжиж ажиллаасай билээ. Спорт клубынхэн бид ардчилал хөгжөөд 25 жил болоход мөн л гуйлгаа гуйгаад спортын төлөө зовоод явж байх ёстой гэжээ. Спортын анхан шатны сургалтынхан яааж үйлээ үзэж байж босгосон ажлыг хаана нураадаг билээ. хэн нураадаг билээ. Өнөөх л төр засаг шд
    202.21.106.148
    Мэдэгдсэн Хариулах