Сүүлийн хэд хоногт УИХ-ын гишүүд эрх мэдлийн оргилд хүрэхээр Үндсэн хуульд халдаж зүтгэсээр байгаа.
Ингэж хэлэхийн учир нь, МАН-ын “бонусууд” гэж нэрлэгддэг УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа нар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу “давхар дээл”-тэй байж болно гэсэн заалтаар өнгөрсөн оны 11 дүгээр сард Цэцэд гомдол гаргасан. Тэдний гаргасан энэхүү гомдлыг Цэц хүлээн авч маргаан үүсгэхээр болсон нь олныг талцуулж дуулиан болов. Уг нь 2019 онд тус намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ Монгол Улсын 21 аймаг 330 сумдаар явж ард түмнээсээ асууж хуулийг 8-н жил хөдөлгөхгүйгээр хуулийн дагуу хүчин төгөлдөр болгосон хэрнээ одоо тэд дахин хөдөлгөхөөр ийнхүү улайрч эхлэв.
Угтаа бол дээр нэр дурдагдсан нөхдүүд АН-ын нэрээр УИХ-д суучхаад өдгөө МАН-ын “Бонус” болчихсон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр ийн улайрч буйг нь тус намынхан ч эсэргүүцээд эхэлчихсэн.
Уг нь МАН-ынхан “давхар дээл”-ийн сайн муу , хэрэгтэй хэрэггүйг хамгийн сайн мэдэх хүмүүс ч мэдэн будилж буй нь эмгэнэлтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2014 онд МАН-ын генсек байхдаа Чингисийн талбайд “давхар дээл”-ийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж нөмгөн дээлтэй гарч ирж “УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар ажиллах нь чуулганы хуралдаандаа суудаггүй, хурал тасалдаг, өгсөн үүрэг даалгаварт хойрго ханддаг” гэж хэлж байсан нь саяхан. Давхар дээлээс болж яаж баалуулж байснаа МАН-ынхан одоо ор тас мартаж. Тэгээд бүр ҮХ-ийн Цэц дээр ийнхүү сандайлж эхэлсэн нь ард иргэдийн Монгол төрд итгэх итгэлийг нь бүр ч сулруулж байна.
Хэрвээ ҮХЦ МАН-ын “Бонус” гишүүдийн маргааныг эцэслэж, тэдний хүслийг гүйцээвэл өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргаж, түмний шившиг болох вий гэсэн болгоомжлол буйг ч нуух юун. Олдоход өлдөнө гэдэг шиг 15 яамдад 65 гишүүн сайд нь болохоор сонирхож байна гээд бодохоор энэ улсаараа утгаараа дампуурахын тод илрэл. Эцэст нь Засгийн газрын гишүүд бүгдээрээ “давхар дээл” өмсч булайгаа дэлгэх вий дээ.
Эх сурвалж: ErenNews.mn
Р.Саруул