
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг 2022 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд харьяа хороонд хүлээн авч байна. Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлэн, өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандана.
Үүнд: иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, “Алдарт эх” одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл, I одон бол II одонгийн хуулбар, 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.
Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд “Алдарт эх”-ийн I одонгийн 200 мянга, “Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж.
Оллоо.мн