
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/14/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2010 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барлаа. Нийт нас баралт 2009 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1454 нь Улаанбаатарт, 531 нь орон нутагт, 25 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Өнөөдрийн байдлаар 5889 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 35 хүн байна. Гэрийн хяналтад 22221 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 267 546 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 167 267 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 29.1 хувь буюу 955 120 хүн, дархлаа сэргээх 4-р тунд 20 035 хамрагджээ.
Оллоо.мн