Нийт 2347 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/15/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2347 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барлаа. Нийт нас баралт 2011 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1350 нь Улаанбаатарт, 975 нь орон нутагт, 22 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 6571 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 40 хүн байна. Гэрийн хяналтад 26 478 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 267 839 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 167 928 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 964 123 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 31 201 хамрагджээ.



May be an image of map and text
Бусдад түгээх
  • gplus