Электрон тамхи тархины хөгжилд муугаар нөлөөлнө
Сургуулийн сурагч, залуус, зарим нэг настайчууд хүртэл электрон тамхи татаж байгаа харагддаг. Тэгвэл Шинжлэх ухааны академийн “Биологийн хүрээлэн”-ээс электрон тамхинд юу агуулагддаг болох талаар сэрэмжлүүлэн хүргэжээ.
 
Тэдний мэдээлж буйгаар олон нийтийн дунд “Электрон тамхи нь утаат тамхи шиг хор хөнөөл үзүүлэхгүй” гэх өрөөсгөл ойлголт их байдаг. Тэгвэл электрон тамхи нь хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй бодис, хогийн ургамал устгахад зориулсан хор агуулагддаг байна.
 
Тодруулбал:

Никотин – Өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчигээтэй
Propylene glycol – Юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгохд хэрэглэдэг боис
Карсиноген – Ацетилальдгид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
Бензол – Бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг
Акролеин /Acrolein/ - Гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай
Диацетил /Diacetyl/ - Bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
Diethylene glycol – Уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис хүнд металууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
Кадми /Cd/ – Амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч хорт метал
Ultrafine – Амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд тус тус агуулдаг байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.