Нийт 3088 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/19/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3088 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна.. Нийт нас баралт 2016 боллоо. Нийт тохиолдлын 1708 нь Улаанбаатарт, 1380 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 8882 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 53 хүн байна. Гэрийн хяналтад 41 854 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 268 377 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 168 827 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 979 390 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 49 504 хамрагджээ.


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus