Д.Сэржбүдээ санхүүгийн ертөнцөд цахиур хагалах мэдэгдэл хийлээ

S & ROYAL группын ерөнхийлөгч, MGL coin-ы үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ  2022 оны 01 сарын 23-ны орой АНЭУ -ын Дубай хотоос лайв хийж маш чухал үйл явдлыг мэдээллээ.

Тэрээр лайвдаа:

“Сайн байцгаана уу Монголчуудаа, сайхан өвөлжицгөөж байна уу.

Манай хамт олон томоохон бүтээн байгуулалт хийж, амжилттай ажиллалаа.

Дэлхийн үнэт металлын бирж болох Дубай хотын биржтэй хамтын ажиллагаа үүсгэсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хамтын ажиллагагаа эхлүүлэн, арваннэгдүгээр сард хамтын ажиллагаагаа баталгаажуулж компаниа амжилттай байгуулан, олон улсын түвшинд алтны арилжаанд оролцох бүрэн боломжтой боллоо.

Монгол Улс өмнө нь Лондонгийн олон улсын бирж дээр олборлосон алтаа зарж борлуулдаг байсан бол одоо хоёр дахь сувгийг нээн монголд олборлосон алтаа Дубайн бирж дээр зарах том боломжийг бий болголоо. Өнөөгийн хүнд цаг үед эдийн засгийн том гарцыг нэмсэндээ баяртай байна.

Энэ нь эдийн засгийн хувьд том гарц юм. АНЭУ-ын Дубай хотод бидний байгуулсан  “Royal gold commodity Exchange DMCC”  компани нь өнөөдрөөс эхлэн Дубайн олон улсын алтны бирж дээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Үйл ажиллагаа явуулж эхэлснээр алтны худалдаанд Монголоос бүх талаар нээлттэй оролцох боломжийг олгож байна. Мөн 24% (хувийн) өгөөжийг алтны худалдаанаас олох боломжтой бөгөөд сар бүр хүүний өгөөж хүртэх боломжтой болж байгаагаараа эдийн засаг болон гадаад худалдааны эргэлт, уул уурхайн салбарт том нөлөө үзүүлэх юм. Мөн сар бүр хүүгийн өгөөж хүртэх энэхүү боломж нь бодит өгөөжийг илүү өсгөх бөгөөд харилцагчдад илүү таатай нөхцөл юм.
Цаашид уул уурхай болон алтны олборлолтын команиуддаа том боломжуудын талаар танилцуулж хамтран ажиллах болно” гэж мэдэгдлээ.

Д.Сэржбүдээгийн мэдээлснээр Дубайн алтны бирж дээр алт худалдаалах үүд хаалга нээгдснээр Монгол улсын эдийн засагт томоохон өөрчлөлт ирэх сайхан үйл явдал болж байна.

https://www.facebook.com/olloo.mn/videos/449873783355404


С.Тэлмэн
 

Бусдад түгээх
  • gplus